Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 29
Сурталчилгаа
 

“Милл Хаус” гурил тэжээлийн үйлдвэр нь хүн амыг эрүүл уламжлалт хүнсээр хангах, талхны зориулалттай гурил үйлдвэрлэх зорилгоор  2007 онд байгуулагдсан. Тус үйлдвэр нь байгуулагдсан цагаас хойш хэрэглэгчдийг найдвартай хүнсээр хангадаг, нэр хүндтэй томоохон үйлдвэрүүдийн нэг болсон.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “ЖДҮ-ийг дэмжих сан”-гаас зээл авч өөрийн үйл ажиллагаандаа ашигласан мэтээр тус компанийн нэр хүндэд халдсан илт ташаа мэдээллийг ямар нэг далд зорилготой, санаатайгаар тараасаар байгаад харамсаж байна.

Манай компани нь үйл ажиллагааны цар хүрээгээрээ үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг учир жижиг дунд хэмжээтэй бизнесийг дэмждэг “ЖДҮ-ийг дэмжих сан”-гаас олгодог зээлийг авах нөхцөл шаардлага байхгүй.

Иймд үйлдвэрийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл түгээж байгаа хувь хүн, албан байгууллагуудыг Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох төрийн байгууллагад хандахаа мэдэгдэж байна.

 

“Милл Хаус”

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.