Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Явган зорчигчоос шалтгаалсан зам тээврийн осол дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байна!

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аравдугаар сарын 20,21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 552 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгалаа.

Ослын улмаас орон нутагт 1, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 18 хүн гэмтэж бэртсэн байна.

Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 7 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 5 тохиолдол бүртгэгдсэн нь явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байна.    

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба эрэн сурвалжлагдаж байсан 10 этгээдийг олж тогтоон харъя цагдаагийн байгууллагуудад хүлээлгэн өгч ажиллалаа.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал:

  • 2018.10.20-ний өдөр 10.00 цагийн орчим Төв аймгийн Баян сумын 2-р баг “Шуургат” гэх газар асфальтан замд амины Kia Bongo Frontier автомашин Hyundai Sonata-7 маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 54настай.эрэгтэй Э-н амь нас хохирч, 1 хүн гэмтсэн  хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт,
  • Мөн БЗД-ийн Доржийн гудамж, “Цайз” захын уулзварт Howo CLY5257 миксерийн жолооч нь, явган зорчигч А, Б нарыг мөргөж гэмтээсэн бөгөөд А нь ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан ноцтой хэргүүдийг тус тус шалгаж байна.
Сэрэмжлүүлэг 
Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, хэрэгжүүлэх ажил бүх нийтэд хамаарах нь ойлгомжтой. Гэвч замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх сонирхол хүн болгонд байдаггүй, явган зорчигч болж өгвөл зам товчилж дуртай газраараа гардаг, автомашины урдуур гэнэт гүйдэг, зорчих хэсгээр согтуу явдаг, жолооч тээврийн хэрэгслийг гэмтэлтэй гэдгийг мэдсээр байж аргалаад явдаг, хурд хэтрүүлдэг зэрэг зөрчил нь зам тээврийн осол гарах, иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох нөхцлийг бий болгож байгааг иргэд анхаарууштай.

 

Эх сурвалж: ТЦА