Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим шүүгчийг шийтгэжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан өнгөрсөн Баасан гарагт (2018.10.19) болжээ.

Хуралдаанаар 19 шүүгчид холбогдох 13 гомдол хэлэлцсэн байна. Улмаар таван шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах, нэг шүүгчид 2 сар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан байна.

Харин гурван шүүгчид холбогдох нэг гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, таван шүүгчид холбогдох дөрвөн гомдлыг хойшлуулжээ. 

Шүүхийн ёс зүйн хороо нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хараат бус ажилладаг байгууллага юм.

 

Эх сурвалж: Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба