Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

СХД-т 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавилаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 5, 8, 23, 29, 32 дугаар хороо цэцэрлэггүй. Тэгвэл өнөөдөр 5-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо.

Тус хороо нь 9,000 орчим иргэн, цэцэрлэгийн насны 750 хүүхэдтэй.

Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Арь Констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд ирэх хичээлийн шинэ жилийн нээлт гэхэд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа аж.