ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ бол шүүлтүүр биш нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж юм шүү"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлын асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

ВИДЕО 2:

ВИДЕО 1:

Тэрбээр "Нэгдүгээрт бид эрүүл мэндийн асуудлыг ярина. Улаанбаатарын иргэдийн 52.9 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгааг хөндлөнгийн байгууллага судалсан байна.

Агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа хүүхдийн уушгины багтаамж хөдөөгийн хүүхдээс 40 хувиар бага байна гэх бас нэгэн судалгааны үр дүн байна. 

Агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй. 

Нийслэлийн хүн ам жил ирэх тутам өссөөр байгаа.

100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй.

Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна. Математик утгаар агаарын бохирдлыг бууруулах шийдлийг сонгосон гэдгийг хэлмээр байна.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нам даралтын зуухнуудыг хэрэглээг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг 10 орчим хувиар бууруулах болсон" гэв.

Төхөөрөмжийг хэрэглэснээр нэг өрхөд дунджаар сарын цахилгааны хэрэглээн дээр 22,000 төгрөг гарна
 
Гэрэл зургийг mpa.mn

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан "Индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмжийн талаар мэдээлэл өгье. Монгол инженерүүд ийм технологи бүтээж, танилцуулсан байдаг. Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн болгох ажлын хэсэг 9 сарын турш ажиллаж байна. 

Уг төхөөрөмж нь эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэхэд үр дүнтэй гэх дүгнэлтийг БНХАУ-ын HAIER группийнхэн өгсөн. Ажлын хэсгийн зүгээс 12 дугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. 

Энэ төхөөрөмж бол шүүлтүүр биш. Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж юм шүү. Төхөөрөмжид үйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа" хэмээн тайлбарлалаа.

Мөн "100 мянган өрхөд туршилт хийх гэж байна" гэх мэдээлэл яваад байна. Төр иргэд дээрээ туршилт хийдэггүй. Агаарын бохирдлыг богино хугацаанд дорвитой бууруулах шийдэл учраас энэ шийдлийг сонгосон.

Бид аль болох хэрэглэгчдэд бага ачаалал өгөх асуудал дээр ажиллаж байна. Төхөөрөмжийг хэрэглэснээр нэг өрхөд дунджаар сарын цахилгааны хэрэглээн дээр 22,000 төгрөг гарна. Уг хэрэглээний өртөгийг бууруулах чиглэлээр ажиллаж байна" гэв.

БНСУ-аас авах нэн хөнгөлөлттэй зээлийг 100 хувь орон сууцжуулахад зарцуулахаар Эксим банк, Сангийн яамтай хамтраад ажиллаж байгаа
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "50 тэрбумаар хамгийн ихдээ 10,000 айлыг орон сууцжуулах боломжтой. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бодлого урт хугацаандаа хэрэгжээд явна. Харин энэ бол богино хугацаанд агаарын бохирдлыг бодитоор бууруулах дэвшилтэт технологи. Яавал олон хүн бага хордох вэ гэдэг дээр анхаарч байгаа.

Цахилгаан индукцийн аргаар тоосонцорыг устгах боломжтой гээд мэргэжлийнхэн хэлээд байхад "энэ чинь бүтэх юм уу" гээд надаас асуугаад байгаад би хариулж мэдэхгүй байна.

Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе л гээд байгаа. Агаарын бохирдол ерөөсөө 1,300,000 хүний асуудал. Үйлдвэрлэгч төхөөрөмж маань тоосонцорыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгч байгаа. Тийм учраас бид орчин үеийн мэргэжлийн шинжлэх ухаанчаар хандах ёстой.

БНСУ-аас авах нэн хөнгөлөлттэй зээлийг 100 хувь орон сууцжуулахад зарцуулахаар Эксим банк, Сангийн яамтай хамтраад ажиллаж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
62
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
72 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.14.38.131] 2018/10/24
PM2.5, хортой хийнүүдийг шатаагаад ямар хий үүсгэх юм бол. Мөнгө цагаан, Нүд улаан.
0 | 0 Хариулах
zochin [66.181.161.86] 2018/10/17
tegeed shuugchee gants haruulahgui turshiltii n uzuulehgui zurag ch bhgui yaj oilgohiin teged ur duntei bgaasai ger horoolliinhon jaahan ch gesen uureg huleeh ystoi
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.58] 2018/10/17
Бүүр сарын цахилгааны хэрэглээн дээр нь 22000 төгрөг нэмэгдэнэ чиг шиг. Зүгээр бид нар утааг ойрын хугацаанд шийдэж чадахгүй ээ. Хоёрын хооронд юм хийж байхаар урт хугацааны утаа арилгах дэд бүтцийн асуудалд хандахаар боллоо гэж хэлсэн бол түүхэнд үлдэх байлаа даа муу арчаагүй утаагаар мөнгө олсон гөлөг
2 | 0 Хариулах
Усанд ормоор байна [202.21.96.212] 2018/10/17
21-р зуунд хүмүүсээ ядаж боловсон 00-той, цэвэр устай болгоё гэхийн оронд ийм ч юм ярьж суух гэж дээ. Тэр Молор-Эрдэнэ монгол эмэгтэйчүүд усанд ордоггүй гэсэн байсан, гэр хорооллын хүмүүс яаж угаасаа байнга усанд орж байх вэ дээ!!!
1 | 0 Хариулах
Зочин [209.89.142.82] 2018/10/17
УТААГҮЙ ЗУУХ = ЯНДАНГҮЙ ЗУУХ. Одоогоор хүн төрөлхтөн ийм зүйл бүтээгээгүй байна.
1 | 0 Хариулах
Зочин [209.89.142.82] 2018/10/17
Нүүрсээ төлөөд, цахилгааны мөнгөө нэмж төл гэнэ үү? Тэгснээс гэрээ дулаалаад, цахилгаан халаагуур ашиглавал нүүрс түлэхгүй шаардлагагүй шүү дээ. Нүүрс түлээд утаа гараад байгаа юм, тэрбайтугай мод, цаас түлсэн ямар ч галаас утаа гардаг. Тиймээс шатаахгүйгээр дулаацуулах технологи гэвэл цахилгаан халаагуур байна. 21-р зуун ш дээ, УТААГҮЙ ЗУУХ ч гэх шиг, утаа гардаггүй юм бол яндангаа аваад хая гэхээр хүмүүс угаартаж үхнэ гэх юм. Угаартахаар утаа гардаг юм бол УТААГҮЙ ЗУУХ гэж битгий нэрлэж бай гэсэн юм.
3 | 0 Хариулах
Зочин [103.26.194.167] 2018/10/17
ЭНЭ ЁСТОЙ ТЭНЭГ ҮЙЛДЭЛ, ТЭНЭГ САНАА. ХАМГИЙН ГОЛ НЬ ТУРШИЖ БАЙГАА ЗҮЙЛИЙГ ШУУД АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛСОН НЬ ЗҮГЭЭР Л АЙМШИГ. АЛИВАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БҮРЭН ТУРШИЖ БАТАЛГААЖУУЛСНЫ ДАРАА ХЭРЭГЛЭЭНД ГАРГАДАГ. 2-РТ ЭНЭ ШҮҮЛТҮҮР ГЭГЧ НЬ АЙЛУУУДЫН ГАЛ ТҮЛЭХ ЭРМЭЛЗЛИЙГ ӨДӨӨН ТУРХИРСАН ЗУУХТАЙГАА БАЙХ БОЛОМЖИЙГ НЬ ХАНГАСАН ХАМГИЙН ТЭНЭГ САНАА. НҮҮРСЭЭ ХАМААГЗҮЙ ТҮЛ ГЭСЭН ҮГ. 3-Т ШҮҮЛТҮҮРГҮЙ БАЙХДАА СОРОХГҮЙ УУГИДАГ ЯНДАН ЭНЭ ШҮҮЛТҮҮР ТАВИАД БҮР ТАГ УТАА МАЙ ГЭСЭН ҮГ. ТЭГЭЭД Л АЙЛУУД НЬ АВААД ШИДЧИХНЭ. ЭСВЭЛ ГОЛЫГ НЬ УХААД ХАЯЧИХНА ТЭГЭЭД МАНАЙХ ШҮҮРТЭЙ НҮҮРСЭЭ ТҮЛНЭЭ ГЭЭД Л СУУЧИХНА. 4-Т ЭНЭ БАРАГ ГЭРИЙН ХАЛААЛТ ШИЙДЭХ МӨНГӨӨР ЭНИЙГ СУУРЬЛУУЛААД ТЭГЭЭД ДЭЭРЭЭС НҮҮРСЭЭ ТҮЛНЭ БАС НЬ САР БҮР ТОГНЫ МӨНГӨ ТӨЛНӨ ҮНЭХЭЭР УТГАГҮЙ САНАА. МАНАЙ ТӨРИЙНХӨН ИЙМ Л УЛААН ЦАГААНДАА ГАРСАН МОНГОЛ ХҮНИЙ ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ БОЛЧИХСОН БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.70] 2018/10/17
Цэрэнбатын толгойг 154тэрбумаар даатгуулая ашигтай бизнес шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.141] 2018/10/17
Улаанбаатар хотыг нүүрс түлдэг зуухнаас нь салгах ямар ч бодолгүй зуухны энэ тэнд нь төмөр угсарч нааж мөнгө идэх санаатай
3 | 0 Хариулах
zochin [103.57.95.150] 2018/10/17
Үаталт зуухны галын хотод дотор л явагдана. шүүлтүүр утааны хийг л шүүнэ. шаталтанд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. харин ч яндангаар гарах утааны замд нэмэлт эсэргүүцэл үзүүлэх тул шаталтанд эсрэгээр нөлөөлнө.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.84] 2018/10/17
Хортой хийнүүд яах болж байна.мөнгө идэх л арга
2 | 0 Хариулах
Зочин [203.169.50.112] 2018/10/17
зөв зөв. ямар л арга байна хэрэглэ. тэр 22 мянган төгрөгийг нь яаж шийддэг юм байгаан. гэр хороооллын айлууд 22 мянгаа хэмнээд ажиллуулахгүй шүү. 22 мянга хөнгөлнө гэвэл бас л ажлуулахгүйгээр хөнгөлүүлнэ гэнэ шүү. тэхээр маш нарийн тооцох хэрэгтэй шүүү
1 | 2 Хариулах
Зочин [27.123.214.2] 2018/10/17
utaa bagasgaad ug gesen bolohoos nuursnii toosontsor shataagaad ug gej heleegui bailtai. Utaag ulam nemeh geed bgaan bish uu? Esvel ene toosontsor ni utaagui shatdag yum uu?
5 | 2 Хариулах
Зочин [203.169.50.112] 2018/10/17
утаа гэдэг чинь тооцонцор. мэдэж ав! мэдэхгүй байж яахаараа ингэж ичихгүй чальчиж байдгийнбээ монголчуудаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.70] 2018/10/17
Машины янданд нүүрсэн шүүлтүүр бий тэгсэн ч утаа гардаг тоос гаргаад байсым байна лдаа энэний толгойгоор хариуцах гэдэг үгийг дээхэн нэг нөхөр хэлж байгаад баяжаад алга болчихсон санагдхын
1 | 0 Хариулах
zochin [43.228.130.236] 2018/10/17
gandand nuguu shuultuuriin aliin jorlond tohson baina leeshde medeegeer garj baina lee shog um aa
3 | 0 Хариулах
ard [43.228.130.236] 2018/10/17
iimch erchim huchnii turiin nariin tai bah gej kkk ineedtei um
2 | 0 Хариулах
Зочин [182.160.3.135] 2018/10/17
Hudlaa s.haahad hurtel barimjaa heregtei baidag yum da
2 | 0 Хариулах
Зочин [183.177.97.14] 2018/10/17
Zov
0 | 1 Хариулах
kub [202.126.89.22] 2018/10/17
tsakhilgaanaar nuursgui bolgono gekheer l oilgomjgui baigaa yum. tuukhii nuurs khereglekhgui geed bas saijruulsan nuursee tukhuurumjuur utaagui bolgono. ur dun bolokh bolivch avtsaldaagui olon shiidver + 3 jil tutam bagaar bodokhod 54 terbumyn tusviin daramttai. ene munguur tsakhilgaanyg ni daaval yadag yum bga yum bn
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.55] 2018/10/17
Улаанбаатарын хотын иргэдийг багахан доромжлоорой Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаадаг гэх шиг Сэлэнгэ мөрөнд УЦС ыг барьсан бол өвлийн улиралд гэр хороололд үнэгүй цахилгаан нийлүүлэхэд төлбөрийн чадвартай иргэд өөрсдөө цахилгаан тень авч төлбөрийн чадваргүй иргэдэд төр хөнгөлөлттөй эсвэл үнэгүй хангахад хотын утаа олон дахин багасах байсан юм
4 | 0 Хариулах
Зочин [97.118.97.156] 2018/10/17
shaana l gesen bol shaana geed baixad yasan ug oilgodoggyi xumuus ve hahahah
1 | 0 Хариулах
зочин [72.35.247.135] 2018/10/17
Энэ утаа бууруулах шийдлийн дараа агаарын бохирдол буурахгүй байвал энэ 2 махан толгойд ямар хариуцлага тооцох вэ? Одоо хэн дуртай нь ингээд ямар ч хариуцлага хүлээхгүйгээр шахааны бизнес хийгээд байдаг цаг өнгөрсөн шүү. Авсан зээлийг өөрсдөөр нь төлүүлье. Харин амжилттай болвол бонус урамшуулал, 570 200, байр сав орд харш өөр юу байдгын гар таталгүй өгөх хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.137] 2018/10/16
Оронд нь цахилгаан халуур авчихёөөө. Нүүрс түүлдэг зуух л бол зуух шүүдээ, хичнээн шүүлтүүр тавиад
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.240] 2018/10/16
ОГТ ИТГЭЛ ТӨРӨХГҮЙ Л БАЙНА ДАА ...
1 | 0 Хариулах
зочин [64.119.16.142] 2018/10/16
цахилгаан станц, дэд бүтэц байгуул
2 | 0 Хариулах
Бек [64.119.23.9] 2018/10/16
Тог тасарвал наадах төхөөрөмж ажиллах уу? Тэр индукц чинь тогоор л ажилдаг баймаар юм даа
1 | 0 Хариулах
Зочин [119.40.98.26] 2018/10/16
хужаагаас төхөөрөмжөө авхуу. Бээжин өөрөө асуудалтай тэрийгээ шийдэж чадахгүй л байгаа ш дэээ
2 | 0 Хариулах
Зочин [43.242.243.108] 2018/10/16
Маргаад яаахав эхлээд наад филтерыг чинь эд нарын егзгенд наагаад л тегеел унгас ханхлахгуй бол болжийншдээ ккккк
6 | 0 Хариулах
Зочин [202.9.43.49] 2018/10/16
Хуцаа муу хулгайч цэвэр хулгай шүү дээ MCS гэж нэг цаддагүй луйварчид хахаж үхмэрүүд [хориотой үг] 30жил утаанд амьдарлаа больж үз зайлцгаа [хориотой үг]
5 | 4 Хариулах
Зочин [103.229.120.60] 2018/10/16
Нүүрс шатааж байгаа бол утаа гарч таарна үүнийг ямарч тэнэг хэлнэ үнэхээр шинэжлэх ухаан хөгжөөд нүүрснээс гарах утааг арилгаж чадсан бол нүүрсний хэрэглээг дэлхий улсууд хэрэглээд явах байсан ядаж дэлхийд хүлэмжий хий ялгаруулахгүй озоны цоорхой үүсэхгүй шүү дээ яагаад дэлхий бүх улсууд нүүрсний хэрэглээнээс татгалзаад байгаа юм бэ гэдгийг бодох ёстой байхгүй юу дулаан эрчим хүчний хэрэглээнд нүүрс хэрэглэхээс эрс татгалзаж оронд нь газын хэрэглээг эрс нэмэгдүүлэж байна европ тэр чигээр газын хэрэнлээнд орчихоод байна шүш дээ удахгүй хятадууд оросоос газ авч эхлэхээр нүүрс хэрэглэхээ болино наад мундаг эрдэмтэн мэрэгжилтэнгүүд чинь нобелийн шагнал авах болчихсоэ юм биш үү шагнал авсныхан дараа наад индукцийн аргын хэрэглье эрхэм сайдаа танай намын ерөнхий сайд асан С Баяр би хар толгойгоороо хариуцья гээд юу боллоо тэрэн шиг эрхэм сайд та буцааж энэ мөнгийг өгч чадах юм уу
3 | 0 Хариулах
Зочин [66.181.166.35] 2018/10/17
tiim shde delhii dayaraa tsahilgaan stants nuursniihee utaag shiidej arilgah bolomjgui geed tatgalzaad bhad, ulger yarij mungu ugaah arga shde
0 | 0 Хариулах
Батаа [64.119.23.111] 2018/10/16
Та бидний сонгосон нам үүнийг хийж байна. Үр дүнг нь харья. Утаа багасахгүй бол дараагийн сонгуулиар агаар утаагүй болгож өгөх намыг нь сонгоё.Хулхидвал яах бэ гэж айгаад байвал хөдөө гарч (гадаадад ч болно) утаагүй жаргая. Өөр арга байхгүй шүү.
2 | 2 Хариулах
Зочин [202.9.43.49] 2018/10/16
МОНГОЛЫН ТӨР ЭНЭ ХУЛГАЙЧНУУДАА ОДОО ЯАХ ВЭ ДИЙЛЭХЭЭ БОЛИЛОО ШҮҮ
12 | 0 Хариулах
Зочин [202.9.43.49] 2018/10/16
Олон жил ингэж хуслаа даа, агаарын бохирдол нэрийн дор...цэвэр агаар сангийнхан гэж байсандаа одоо хаана явдгийн бол доо тэд умаах умаах..
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.56] 2018/10/16
hotoos zaiduu haus bariulaad misheegeed suuj bga bho
1 | 0 Хариулах
Иргэн [64.119.22.45] 2018/10/16
ЗГ аас хамааралгүйгээр утаа багасгах гээд өрх бүр боддог бол энэ хэдэн ухантай ухангүй утаанаас салж болмоор санагддаг. Жишээ нь: Татвар, банкны гүйлгээ, тог цахилгаан, утасны төлбөр интернетээр төлөх. Гэх мэт ядаж цахим боломжуудыг аль болох сайн ашгилдаг бол гадагш гарах шаардлага багас ч машины тоо буурна, түгжирээ багасана, утаанд ч бага хэмжээгээр нөлөөтэй. Мөн цахилгаан шийдэлийг л хүмүүс шаардах хэрэгтэй санагддаг. Энэ хүмүүс нэгдээд цахилгаанаар халаалтаар шийдээд, гэр хороололын цахилгааны үнийг нэгдээд 0 болгохыг шаардая л даа.
2 | 0 Хариулах
Зочин [175.38.117.60] 2018/10/16
Элэг минь эмтрэв...
8 | 0 Хариулах
луйвар хийхдээ гаргуун юм [202.9.43.49] 2018/10/16
ТӨРИЙН МӨНГӨӨР ХЭН Ч ХААНААС Ч ЮУ Ч ЗАХИАЛААД НУГА ХУГАЛААД ЗАРЧИЖ ЧАДНАШД МАНАЙ 20ТОЙ ХҮҮХЭД Ч ЧАДНА . ТА НАРЫГ БОДВОЛ ХЭД ХЭДЭН ХЭЛТЭЙ БАКАЛАВРИЙН ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ КОМ-ИЙН ДЭЭД ТҮВШНИЙ МЭДЛЭГ УР ЧАДВАРТАЙ ЗАЙЛААЧЭЭ СДАКУУДАА
6 | 0 Хариулах
Зочин [202.21.106.125] 2018/10/16
Ямар нусных нь инноваци юун шинэ технологи... Дэлхийн хэмжээний технологи гэнэ үү. Ёстой мэдэх юм алга. Тэгээд л хэсэг нөхдүүд идэж уугаад л дуусах байх.
4 | 0 Хариулах
Zochin [64.119.27.128] 2018/10/16
Naadah chin hezee ch butehgui.uursdiihuu tsahilganii mungiig diilehgui bga humuus yaaj nemj mungu tulhuv dee. Eserguutsej bn iim 2n hoorond argatsaasan yum hiihee zogsoo
7 | 1 Хариулах
Зочин [202.126.89.179] 2018/10/16
Тог их гараад байна гээд л салгаад тавьчих биздээ,
4 | 0 Хариулах
Зочин [133.6.240.14] 2018/10/16
Жаахан прагматик харвал энэ уг нь зөв шийдвэр л дэ. 200 мянган айлыг орон сууцжуулах ажил ойрын хэдэн жилдээ бүтэхгүй. Тэр болтол бүтэж үхэж бснаас түр ч болтугай ийм юмаар аргалаад үзэх л хэрэгтэй. Харин цавчаа нтр нь орчихгүй яг айл болгонд очих шаардлагатай бх
0 | 9 Хариулах
Зочин [202.21.106.125] 2018/10/16
Утаа гараад байхаар нь хоргүй утаа гарч байгаа, шаталтыг нэмсэн гэсэн тайлбар хэлээд байгаа юм бишүү эд нарв
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.58] 2018/10/17
прагматик нтр гээд шалчига гөлөг вэ юу шаагаад байгаан
0 | 0 Хариулах
mgl [193.70.46.140] 2018/10/16
Дэмжиж байна зөв богино хугацаанд
1 | 6 Хариулах
Зочин [103.9.90.131] 2018/10/16
eniig hiilguulj uneheer bolohgui ee.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.11] 2018/10/16
100000айл х 22000сарын төлбөр х 5сар өвөл галлана = 11 тэрбум төгрөгний царилгаааны зардал
6 | 0 Хариулах
Зочин [202.21.106.126] 2018/10/16
sard 22000 togrog toloh uu. naadhiig chini untraachih um bish uu.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.49] 2018/10/16
УЛААН ЦАГААНДАА ГАРААД ХЭДЭН АРВАН ТЭРБУМААР НЬ ИДЭХ ГЭЖ БУЙ САЛГАНАЖ ЧИЧИРСЭН УЛАЙРЖ ДАЙРСАН ӨЛӨН ЦАРАЙНУУД
15 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2018/10/16
Sunaliin bird bolson nohduud uiliin uree edleh blguidee
2 | 0 Хариулах
Е [202.131.227.82] 2018/10/16
БИ ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ БАЙХАД ДУЛААН ХОНОХЫН ТУЛД НҮҮРС ТҮЛНЭ ӨГЛӨӨ ҮҮРЭЭР ХҮЙТЭНД БОСЧ БАС ГАЛ ТҮЛНЭ ГЭР, БАЙШИНГАА ДУЛААЦУУЛНА. ХЭРВЭЭ ЦАХИЛГААН ХАЛААГУУР ТАВЬЧИХВАЛ ӨГЛӨӨ ХАР ХҮЙТЭН ДУЛААН ХӨНЖИЛНӨӨСӨӨ БОСОХГҮЙ БАЙХ БАЙСАН.
3 | 0 Хариулах
Зочин [45.117.33.30] 2018/10/16
дараа жилийн 5 сараас хот руу түүхий нүүрс оруулахгүй гэж сүржин мэдэгдэл гаргаад байсан. Хэрэв энэ үнэн бол энэ шүүлтүүр маань нэг жил ашиглагдаад л хог болох юм байна. Эсвэл энэ даржин шийдвэрээ өөрчилсөн юм уу?!?
3 | 0 Хариулах
M [66.181.161.65] 2018/10/16
Харваас идэж уух гээд чичэрж буй царайнууд [хориотой үг]
8 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/10/16
БИ НЭГ ЗҮЙЛ ХЭЛЬЕ. ЯАГААД ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ ШӨНӨ ТЭГЛЭХГҮЙ БАЙНА ГЭХЭЭР ЭНЭ ХЭДЭН ДАРГАНЦАРУУД УТААН ДЭЭР МӨНГӨ ХИЙХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙГАА ЮМ. УТААГҮЙ БАЙСАН БОЛ МӨНГӨ ХИЙХГҮЙ. БИ ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ БАЙХАД ДУЛААН ХОНОХЫН ТУЛД НҮҮРС ТҮЛНЭ ӨГЛӨӨ ҮҮРЭЭР ХҮЙТЭНД БОСЧ БАС ГАЛ ТҮЛНЭ ГЭР, БАЙШИНГАА ДУЛААЦУУЛНА. ХЭРВЭЭ ЦАХИЛГААН ХАЛААГУУР ТАВЬЧИХВАЛ ӨГЛӨӨ ХАР ХҮЙТЭН ДУЛААН ХӨНЖИЛНӨӨСӨӨ БОСОХГҮЙ БАЙХ БАЙСАН.
7 | 0 Хариулах
Зочин [45.117.33.30] 2018/10/16
Яаг үнэндээ бол гэр хорооллын ард иргэд маань дулаан байхаа л бодож байгаа. Тэр яндангаас нь хортой утаа гарч байгаа энэ тэр бол үнэндээ хамаагүй шүү дээ. Иймээс иргэдэд тодорхой ямар нэг ашиг тус өгдөг төсөл хөтөлбөр дээрээ анхаармаар. Жишээ нь гэр байшингаа дулаалснаар таны түлээ нүүрсэндээ зарцуулж байгаа зардал тэдэн хувиар буурна гэвэл иргэд дэмжээд явчих байх
3 | 0 Хариулах
Зочин [202.131.245.226] 2018/10/16
money laundering.., money shuultuuring f@#k off!!!!
2 | 0 Хариулах
Зочин [103.9.90.131] 2018/10/16
Эцсийн эцэст улстөрчдөд утаатай байх нь илүү ашигтай төсөл шахна. Хэдэн жилийн өмнөөс төлөвлөгөө гаргаад бага багаар ч гэсэн гэр хороололдоо дулаан, бохирын шугам татаад явсан бол одоо утаагүй болчихсон байгааг эд нар надаас илүү мэдэж байгаа.
10 | 0 Хариулах
Зочин [150.129.143.193] 2018/10/16
Чи одоо болиочээ! Ямар хулгай хийж ханадаггүй адгийн шаар гэж иым байдаг бна аа!
11 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2018/10/16
Шаталтыг дэмжих төхөөрөмжөө шүүлтүүр гээд байсан юм аа даа . Асуудалтайгаа сайтар танилцаагүй байж амны зоргоор бурах нь мэдлэг , чадваргүйн шинж .
5 | 0 Хариулах
Зочин [77.111.245.245] 2018/10/16
ЭНЭ MCS ГЭСЭН ХУЛГАЙЧ БОЛЬМООР ЮМАА. Утаанд зориулсан мөнгөөр бол одоо хэдэн цахилгаан станц барих болон бараг бүгдийг нь орон сууцанд оруулах хэмжээний мөнгө сүүлийн 20иод жилд зарцууллаа шүү дээ. Нүдэнд харагдаж гарт баригдахаар нь хэдэн байшин бариулж авмаар байна шүү дээ.
8 | 0 Хариулах
zochin [202.131.229.94] 2018/10/16
Одоо яндангийн цоргон дээр бүтэн шатаагч тавина. Бүтэн шатаадаг зуух яасан, бүтэн шатдаг нүүрс хаачсан, одоо бүтэн утаагүй утаа яндангаас гаргах гээд үзэх нь ээ.
11 | 0 Хариулах
Зочин [182.160.33.245] 2018/10/16
Тог тасарвал шүүлтүүр гээд байгаа юм нь ажиллахгүй угаартаж үхэх үү.цахилгаан дээр гарах 22000 мянгаа өгөх айл олдох уу
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.49] 2018/10/16
Ene odoo heden terbumiig husah geed l ulaital zutgene l dee, ivii chaavaas... Ard ni baigaa tom ahiin tushaal tul uhtelee l zutgeh ni todorhoi...
3 | 0 Хариулах
Ули МИНДЕР /Швейцарь/ [202.9.43.49] 2018/10/16
'' Би гайхаад барахгүй байгаа. 18 жилийн турш МУ-ын ЗГ агаарын бохирдлыг арилгана гээд юм хийгээд л жил бүр мөнгө төсөвлөдөг. Би үнэхээр ойлгодоггүй. Дөнгөж саяхан энэ талаар монгол хүнтэй ярилцсан. Яагаад Монголын ЗГ 11=р сарын дунд үеэс 3-р сарын дунд хүртэл ид хүйтний улирлаар гэр хорооллын айлууддаа цахилгааныг нь 100% үнэгүй өгч болдоггүй юм бол. Агаарын бохирдлыг бууруулахын тулд маш их мөнгө төсөвлөдөг, утаанаас болж эрүүл мэндийн олон асуудал, зардал гардаг. Уг нь эдгээр зардлуудаас хамаагүй бага зардлаар гэр хорооллын айлуудыг цахилгаанаар хангасан нь хямдхан баймаар санагддаг. Миний мэдэж байгаагаар МУ агаарын бохирдлоо бууруулахаар маш олон гадаадын улс орнуудаас зээл тусламж авсан. Энэ их мөнгө хаачсаныг би мэдэхгүй байгаа .''
18 | 0 Хариулах
Үнэгүй зүйлд нугасгүй. [202.9.43.136] 2018/10/16
Үнэгүй зүйлд нугасгүй, гэхдээ хариуцлага үүрэг хүлээх дургүй ард түмэн учраас утаанаас салахгүй бгам.
1 | 2 Хариулах
Зочин [77.111.245.245] 2018/10/16
Гэр хорооллынхонд үнэгүй цахилгаан өгч байгаа бас энэ тохиолдолд дэд бүтцийн асуудал гараад байгаа юм. Хэрэв айл болгон цахилгаан халаагч тавьбал гэр хорооллынхонд цахилгаан хүргэж байгаа шугамнууд ачааллаа даахгүй шатах юм. Хэрэв энэ дэд бүтцийг шинэчилэнэ гэвэл нийлээд хэдэн тэрбум доллараар яригдах юм сонсогдож байсан. Би мэргэжлийн хүн биш учраас өөрийнхөө ойлгосныг л орууллаа.
3 | 1 Хариулах
Зочин [182.160.3.135] 2018/10/17
Ter bum dolloa? Hogshoon hutsahad hurtel jaahan barimjaa heregtei baidag yum sh de
1 | 0 Хариулах
Зочин [209.89.142.82] 2018/10/17
Нэг тэрбум доллар гэдэг 2,5 их наяд төгрөг буюу Монгол улсын төсвийн 1/3. Ийм их зардал гарахгүй ээ, энэ бол маш их мөнгө шүү. Та буруу сонсоо байлгүй.
1 | 0 Хариулах
zochin [43.228.130.236] 2018/10/16
bas gadnaas butsaltgui tuslamjaar ugii geheer avdaggui um bn lee gaihmaar unen heljee
1 | 0 Хариулах
Utaa uniar [202.9.40.102] 2018/10/16
Haieriin borluulaltiin albanii bandid bandi bolson ugur tolgoi.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.119.80] 2018/10/16
УВСЫН ДОРВОД ЗАЙЛААРАЙ
9 | 3 Хариулах