Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

"SOFTLINE DAY 18" Digital transformation & cybersecurity conference тун удахгүй болно

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Бид маш сонирхолтой эрин зуунд буюу дижитал өөрчлөлт болон мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байна. 21-р зуунд дэлхийн эдийн засгийн байдал болон мэдээлэл технологи, харилцаа холбооны салбар өдөр бүр дахин шинэчлэгдэн өөрчлөгдөж, илүү хөгжиж, дэлхийн ихэнх салбар дижитал руу шилжиж байна. Тиймээс Монголын гэлтгүй дэлхийн бүх байгууллага, хувь хүн тус бүр өөрсдийн ирээдүйн бизнесийн болон хувийн эдийн засгийн үр өгөөж, ашиг сонирхлын төлөө тус өөрчлөлтүүдийн хариу үйлдлийг цаг алдалгүй хийх, зөв шийдвэр гаргах чухал сорилтуудтай өдөр бүр тулгарч байгаа билээ.

Эдгээр сорилтуудын гол түлхүүрийг олон, зөв шийдвэр гаргахын тулд бид зогсолтгүй өөрчлөгдөн хөгжиж буй Мэдээллийн технологийн салбартай нягт холбоотой байж, байгууллага болон хувь хүн бүр өөрт дижитал орчныг бий болгож түүнийг зөв замаар хөгжүүлэн ашиглахын зэрэгцээ түүний цахим аюулгүй байдлыг ханган, дэлхийн дижитал өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай юм.

“СОФТЛАЙН АЗИЯ” ХХК нь Мэдээллийн Технологийн (МТ) салбарт 25 жил тэргүүлж буй олон улсын Softline групп компанийн Монгол дах албан ёсны төлөөлөгчийн газар бөгөөд 2007 оноос эхлэн дэлхийн томоохон программ  хангамж үйлдвэрлэгчид болох Microsoft, Trend Micro, Oracle, Veeam, ESET, Red Hat, Adobe, Vmware, Autodesk, Kaspersky Lab, Positive Technologies, Ivanti, Indeed, Huawei, Commvault мэт 3000 гаруй програм хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хамгийн өндөр итгэмжлэгдсэн түнш статустайгаар Монголын зах зээлд нийлүүлэн, нэвтрүүлж буй Мэдээлэл технологийн компани юм.

Иймд “СОФТЛАЙН АЗИЯ” ХХК жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Олон Улсын Мэдээлэл технологийн “Softline Day” чуулга уулзалтыг “Digital transformation & Cyber security”  уриа дор бизнесийн болон төрийн байгууллагуудад дижитал өөрчлөлтүүд, мөн  түүний асар өргөн цар хүрээтэй боломжуудыг таниулах зорилгоор 2018 оны 10-р сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Мөн тус чуулга уулзалтаар бизнесийн болон төрийн байгууллагууд, олон улсын програм хангамж үйлдвэрлэгч нарын оролцоотойгоор хэрэгжсэн МТ-н төслүүд, МТ-н салбарын түлхүүр асуудлуудыг хэлэлцэнэ.

Чуулга уулзалт The Zaisan Hill Complex-д семинар, шилдэг туршлагууд, демо үзэсгэлэн гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэйгээр зохион байгуулагдах юм. Тус чуулганд урилгаар Oracle, Microsoft, Kaspersky, Redhat, Ivanti, Fire Eye зэрэг дэлхийн томоохон програм хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн энкспертүүд болон Монголын Mosa, Bolorsoft, Call Pro, What 3 Words компаниудын төлөөлөгчид өөрсдийн туршлагаа хуваалцаж мэдээлэл хүргэх болно.

ЧУУЛГАНЫ ЗОРИЛГО

Олон улсын болон Монгол улсын харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын чиг хандлагын өөрчлөлтийг мэдээлэх, ирэх жилүүдийн хөгжлийн чиг хандлага, салбар тус бүрд тохирох шийдлүүдийг тодорхойлно.

ЧУУЛГАНЫ АГУУЛГА

Чуулганаар голчлон бизнесийн Дижитал өөрчлөлт мөн түүний бизнест нөлөөлөх үр өгөөж, дэлхийн МТ-ын салбарын цаашдын чиг хандлага, төрийн байгууллагын МТ төслүүд зэрэг технологийн гол асуудлуудыг хэлэлцэх болно.

Хурлын гол сэдвүүд Cloud, Cyber Security, Big Data, IoT, Mobility & Business Solution гэсэн  чиглэлтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж аваарай.

https://www.facebook.com/events/1026662244171244/

SOFTLINE ASIA – ТАНЫ ДИЖИТАЛ ӨӨРЧЛӨЛТӨД БИД ТУСАЛНА.