Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

МЭХ-ны ерөнхийлөгчөөр Б.Оюунгэрэлийг сонгов

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 10 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэгдсэн V чуулган болж шинэ ерөнхийлөгчийг сонголоо. МЭХ-ны ерөнхийлөгчид Ж.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл, Н.Золзаяа, Д.Энхжаргал нар өрсөлдөхөөр хүсэлтээ ирүүлсэн ч Н.Золзаяа, Д.Энхжаргал нар нэрээ татаж, Ж.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл нар өрсөлдсөн байна. Нийт 143 төлеөлөгч саналаа өгснөөс Б.Оюунгэрэл 82 , Ж.Эрдэнэчимэг 61 гишүүний санал авчээ.

94 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Оюунгэрэл нь chuhal.mn сайтын ерөнхий захирал бөгөөд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүнээр ажиллаж байжээ. Тэрээр холбоог олон нийтэд нээлттэй болгохоос гадна, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйлсээр ажлаа эхлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Чуулганд есөн дүүрэг, 21 аймаг, 300 гаруй сумын төлөөлөл 3,000 эмэгтэй оролцсон бөгөөд энэ удаагийн хуралдаанаар дүрмийн шинэчлэлээ хийсэн нь чуулганы томоохон ололт байлаа гэдгийг чуулганд оролцсон төлөөлөгчид онцоллоо.

Зураг