Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тоног төхөөрөмжийн суурийн ажил хийж байсан компанийн гурван ажилтан угаартаж, нэг нь амиа алджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Гоёо компанийн Ээрэх үйлдвэрт тоног төхөөрөмж суурилуулж байсан туслан гүйцэтгэх компанийн ажилтнууд угаартсан осол гарчээ. 

Энэ талаар тус компаниас тодруулахад "10 дугаар сарын 12-ны Баасан гарагт Гоёо компанийн Ээрэх үйлдвэрт тоног төхөөрөмжийн суурь цутгах ажил гүйцэтгэж байсан “Мөнх-Харш” ХХК-ийн гурван ажилтан урьдчилсан таамгаар бензин хөдөлгүүртэй бетон зүсэгч хөрөөний угаарт хордож, нэг нь нас барсан хэрэг гарсанд бид гүнээ харамсаж байна.

Эрдэнэт хүний амь нас хохирсон хэргийг цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагууд шалгаж байна.

Ээрэх үйлдвэрийн тухайн орчинд ажиллаж байсан 14 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулсан. Үзлэгийн үеэр ямар нэгэн хордлогын шинж тэмдэг илрээгүй“ гэсэн мэдээллийг өглөө.