2019/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,656.18₮
B30
УЛААНБААТАР
32°
|
17°
B30
УЛААНБААТАР
32°
|
18°
B30
УЛААНБААТАР
28°
|
19°
03:00
S29
14°
04:00
S29
13°
05:00
S30
13°
06:00
S30
14°
07:00
S30
17°
08:00
S30
21°
09:00
S30
23°
10:00
S32
25°
11:00
S30
26°
12:00
S30
27°
13:00
S30
28°
14:00
S30
29°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв талбайд 500 гаруй бизнес эрхлэгч хямдралтай худалдаа эхлүүллээ

ikon.mn
2018 оны 10 сарын 13
iKon.MN
 

Нийслэлийн 379 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран  “Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Фестивалийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон холбогдох албаныхан оролцов.

 

“Их хотын хямдрал-2018” бизнес фестивальд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ААН, байгууллагын 500 гаруй бизнес эрхлэгчид нэгдэж байгаа юм. Хямдралтай худалдаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохиогдоод зогсохгүй энэ сарын 29-нийг хүртэл худалдаа, үйлчилгээний газруудад үргэлжлэн явагдах юм.

 

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгч компаниуд болон зохион байгуулагч, оролцогч байгууллагууд оролцсон парад, ААН-үүдийн танилцуулга, сурталчилгаа, хямдралтай, сугалаатай худалдаа, урлагийн тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x