Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулаагүй ААН-үүдийн тайланг авахгүй"

ikon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Татварын байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгох үүднээс татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс  нэвтрүүлэхээр ажиллаж байгааг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.

Үүнтэй холбогдуулан татвар төлөгч ААН, байгууллагуудыг Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулахыг анхааруулав.

Татвар төлөгч ААН, байгууллагын нягтлан бодогчид e-tax.mta.mn-д хандаж, 3-р улирлын ААНОАТ, ХХОАТ-ын тайлангаа илгээхдээ өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулах ёстой.

Баталгаажуулаагүй тохиолдолд тайлан илгээгдэхгүй аж.

 Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулах заавар:

 
 

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар