Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мюн Бак 15 жил шоронд хоригдох ял сонслоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сөүл хотын төв тойргийн шүүх өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мюн Бакыг олон тооны авлигын хэрэгт буруутгаж, 15 жил шоронд хорих ял оноолоо.

Өөрт нь тулгасан ихэнх хэргийг үгүйсгэж байгаа экс ерөнхийлөгчид давж заалдах долоо хоногийн хугацаа өгчээ.

Ли Мюн Бак нь 2008-2013 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Түүнийг энэ оны гуравдугаар сараас хойш Сөүл хотын саатуулах төвд хорьж байгаа юм.

Өнөөдрийн шүүхийн шийдвэр нь тус улсын өмнөх эрх баригч хүчин болох консервативуудад ээлжит том цохилт болж байна. Ли Мюн Бакын залгамжлагч, консерватив ерөнхийлөгч Пак Гын Хэд мөн авлигын хэргээр 33 жилийн хорих ял оноогоод байгаа билээ.

 

Эх сурвалж: Associated Press