Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бөхбат: 21 аймгийн замд хурд хэмжигч байрлуулсан. Осол гардаг хар цэгүүдийг байхгүй болгоно

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

"Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аяны үр дүн болон зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж байна. Мөн шинэчлэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өгч байна.

ШУУД:

https://www.facebook.com/iKonNews/videos/1243044382513119/

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Орон нутгийн зам аян эхлээд дөрвөн сар өнгөрлөө.

Зам тээврийн ослын 60 хувь нь орон нутгийн замд, нас барсан гэмт хэргийн 70 гаруй хувь нь орон нутгийн замд болж байна. Тийм учраас бид аяныг зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд бид олон бодитой ажлуудыг зохион байгуулсан.

40 цэгт анхан шатны тусламжийн пост байгуулж байна, одоогоор 20 нь ашиглалтад орсон.

21 аймгийн замд хурд хэмжигч байрлуулсан. Мөн бүх аймгуудад явуулын пост ажиллуулж эхэлсэн. Хар цэгүүдэд 64-70 мэдээлэх самбаруудыг байгуулсан. Цаашид бид хар цэгүүдийг байхгүй болгох зорилготой. Дөрвөн сарын аяны хугацаанд орон нутгийн замд замын цагдаагийн нүдийг хуурах, жолооч нь солигдох зөрчил их илэрсэн.

Тээврийн хэрэгслийн бүрэн байдал хангагдаагүй, бодит жингээс илүү ачаа тээвэрлэсэн автомашинууд хөдөлгөөнд оролцож байна. Гуравхан цагийн шалгалт хийхэд согтуу жолооч 3 илэрсэн, тэгээд 7 хүн тээвэрлээд явж байсан. Дээрээс нь орон нутагт 10 настай хүүхэд хүртэл мотоцикл унаад явж байдаг, хамгаалалтын малгайгүй. Энэ бол нэг төрлийн гэмт хэрэг. Мөн гэрэл шилжүүлэхгүй байдлаас осол аваар их гарч байгаа.

Тиймээс бид орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүлүүдээ ажиллуулж байгаа.

Энэ дөрвөн сарын аяны үр дүнд 2018 оны найман сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 25 хувиар, гэмтсэн хүн 29 хувиар, амь нас нь хохирсон иргэдийн тоо 18 хувиар буурсан байна. Цаашид энэ тоо улам буурна гэдэгт итгэж байна" гэв.