Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Японы операторууд 2019 онд 5G сүлжээг нэвтрүүлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар үеийн үүрэн холбооны сүлжээг анх төлөвлөж байснаасаа нэг жилийн өмнө буюу 2019 онд нэвтрүүлэхээр болсноо Японы харилцаа холбооны гурван том компани саяхан мэдэгджээ.

2018 оны санхүүгийн жилд багтаж засгийн газар 5G сүлжээнд ашиглагдах радио давтамжийн зурвасыг эдгээр компаниудад хуваарилахаар болсон байна.

NTT Docomo, KDDI, Softbank компаниуд 2019 онд хязгаарлагдмал хүрээнд, 2020 онд өргөн хүрээнд 5G сүлжээг нэвтрүүлэх төлөвлөгөөгөө тус улсын харилцаа холбооны яаманд мэдэгджээ.

5G сүлжээ нь өнөөдрийн 4G сүлжээнээс хэдэн арав дахин өндөр хурдтай, мэдээлэл дамжуулах үеийн хугацааны хоцрогдол нь (time lag) секундыг мянга хуваасны нэгтэй тэнцэх бага, нэг километр талбайд нэг сая төхөөрөмж зэрэг холбогдох өргөн багтаамжтой зэрэг давуу талтай юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun