Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бат-Эрдэнэ: Эмгэнэлт явдалд дахин уучлал гуйж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Харин сайд асан талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхнээс дахин уучлал гуйсан байна.

Тэрбээр "Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. 

Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл дөрвөн хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлт явдалд дахин уучлал гуйж байна.

Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийж ажиллана" гэв.