Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын эрхтнийг санагдуулам мөөгийг Сторми Даниэлз зааж үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сторми Даниэлз нэрээр алдаршсан порно киноны жүжигчин эмэгтэй АНУ-ын ерөнхийлөгчтэй 2006 онд дотносож явсан түүхээ өгүүлсэн “Full Disclosure” дурсамж номоо саяхан худалдаанд гаргасан билээ.

Харин Дональд Трамп энэ номонд дурдагдсан баримтуудыг эрс үгүйсгэж байгаа. Даниэлз номондоо Трампын бэлэг эрхтний хэлбэрийг Нинтендо тоглоомны баатар мөөгөн толгойт Toad-тай зүйрлэн бичсэн нь дуулиан тарьсан юм.

 
Видео тоглоомны баатар Марио Карт

Тэгвэл жүжигчин эмэгтэй өнгөрсөн Мягмар гарагт “Jimmy Kimmel Live!” телевизийн шоунд оролцохдоо уг баримтыг дахин тодруулжээ.

Шоуны хөтлөгч Жимми Киммел олон янзын хэлбэртэй хиймэл мөөгнүүдийг Даниэлзд үзүүлж, Трампын эрхтэнтэй хамгийн ойролцоо нэгийг нь заахыг хүссэн юм.

Жүжигчин эмэгтэй нэгэн жижиг мөөгийг “хамгийн ойролцоо хэлбэр, хэмжээтэй” гэж заажээ.

Тэр бас ном нь худалдаанд гарснаас хойш “Mario Kart” тоглоомонд хайртай олон хүнээс зэмлэсэн, заналхийлсэн утгатай мэйл хүлээж авснаа энэ үеэр ярьсан байна.

Эх сурвалж: Business Insider