Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Туркмений ардын их хурал ерөнхийлөгчийнхөө зардал танах шийдвэрийг халуун дотноор хүлээж авчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын сүүлээр Туркменистан улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов тус улсын иргэд ус, цахилгаан, хийг үнэ төлбөргүй хэрэглэдэг байсныг зогсоож, тарифтай болгох шийдвэр гаргасан билээ.

1990-ээд онд ЗХУ задарсны дараа тусгаар тогтносон, байгалийн хийгээр баян энэ орны анхны ерөнхийлөгч агсан Сапармурат Ниязов ард иргэддээ ийм өгөөмөр хишиг хүртээж байсан юм.

Үнэгүй хангамжаа зогсоосон нь Туркменистан улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байгаагийн илрэл гэж гадны ажиглагчид үзэж байна.

Харин Бердымухамедов шийдвэрээ “улс орон хөгжиж, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжихэд бэлэн болсон” гэсэн үндэслэлээр тайлбарлаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт тэр уг шийдвэрээ Туркмений ардын их хуралд танилцуулжээ. Хурлын гишүүд Бердымухамедовын шийдвэрийг халуун дотноор хүлээн авч, түүний зөв мэргэн удирдлагын дор улс орон нь хэрхэн хөгжин цэцэглэж байгааг амаа олохгүй магтацгааж, ерөнхийлөгчөө үндэсний баатраар өргөмжилсөн байна.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty