Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс хоёр Солонгосын зэвсэггүй бүсэд газрын мина цэвэрлэх ажиллагаа эхэлж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хоёр Солонгосыг тусгаарлаж байдаг зэвсэггүй бүсэд (DMZ) өнөөдрөөс эхлэн газрын мина цэвэрлэх ажиллагаа эхэлж байна.

Аравдугаар сарын 1-нээс эхлэн 20 хоногийн хугацаанд Сөүл, Пёньяны талууд хилийн зурваст байрлуулсан бүх газрын минийг аюулгүй болгож, зайлуулах юм.

Энэхүү минажуулсан бүсэд 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амиа алдсан хоёр Солонгосын болон АНУ-ын 300 орчим цэргийн шарил бий гэж үздэг.

Мина цэвэрлэх ажиллагаа нь есдүгээр сарын дундуур Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нарын гарын үсэг зурж, баталсан Пёньяны Тунхаглалын нэг хэсэг болж байна.

Тэд хилийн бүсийг зэвсэггүй болгох, цэргээ татах зэргээр талуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авахаар тохиролцсон юм. 

 

Эх сурвалж: Yonhap News