Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Намрын чуулганы нээлт болно

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Монголын хөрөнгийн бирж"-ийн байранд

09.30 цагт "Монголын хөрөнгийн бирж" Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. 

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын 2018 оны Намрын чуулганы нээлт болно.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 

11.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллана. 

Төрийн ордонд

11.00 цагт Азийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр-БОЭТТ” 11 дахь удаагийн олон улсын чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, судлаач Г.Цагаанбаяр нар “Шүүгчийн ачаалал” сэдвээр мэдээлэл хийнэ.

ЗХЖШ-ын жагсаалын талбайд

11.30 цагт НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно. 

 “Мишээл Экспо” төвд 

12.00 цагт“ICT EXPO-2018” үзэсгэлэнгийн нээлт болно.

“Blue Mon” галерейд 

15.00 цагт Азийн 18 дугаар наадмыг сурвалжилсан гэрэл зурагчдын үзэсгэлэнгийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Жаргалант сум дахь хууль бус алт олборлолтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Бүгд найрамдах намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.