Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

General Motors АНУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй автомашин үйлдвэрлэгчийн титмийг Теслагаас буцааж авлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт General Motors компани Америкийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй автомашин үйлдвэрлэгчийн титмийг Тесла компаниас буцааж авлаа.

Урд өдөр нь АНУ-ын Үнэт цаас, Арилжааны хороо Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маскыг худал мэдээлэл тарааж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэргээр шүүхэд өгч байгаагаа зарласан. Үүний дараа Теслагийн хувьцааны үнэ 13 хувиар унасан юм.

Баасан гарагийн арилжаа хаагдахад GM компанийн зах зээлийн үнэлгээ $47.5 тэрбумд хүрсэн бол Теслагийн үнэлгээ $45.17 тэрбум болжээ.

Энэ үед Америкийн гурав дахь том автомашин үйлдвэрлэгчээр $36.87 тэрбумын үнэлгээтэй Форд тодроод байв.

2017 оны дөрөвдүгээр сард Тесла компани зах зээлийн үнэлгээгээр GM-ийг гүйцэж, Америкийн хамгийн өндөр үнэлгээтэй үйлдвэрлэгч болж байжээ.

Наймдугаар сарын 7-нд Илон Маск Тесла компаниа буцаан хувьчлах төлөвлөгөөтэй байгаа, нэгж хувьцааг $420-оор үнэлж, зах зээлээс буцаан худалдаж авах мөнгийг олсон тухайгаа зарласан нь өнөөдөр ийм үр дүнд хүргэж байна.

 

Эх сурвалж: Business Insider