Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Банк хоорондын бага дүнтэй болон картын гүйлгээний системд гэмтэл гарсныг засварлажээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөө өглөө/2018.09.26/ 09:00 цагийн үед банк хоорондын гүйлгээнд саатал гарчээ.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад,

"Банк хоорондын бага дүнтэй болон картын гүйлгээний системд гэмтэл гарсан. Үүнээс үүдэн бүх банкны хоорондын гүйлгээнд саатал гарлаа. Гэмтлийг засварлах ажил хоёр цаг орчим үргэлжилж, одоо гүйлгээ хэвийн хийгдэж байгаа. 

Энэ хугацаанд их дүнтэй гүйлгээ болон банк доторх данс хоорондын гүйлгээ хэвийн хийгдэж байсан" гэх мэдээллийг өглөө.