Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд хөрөнгийн зах зээлийг сонирхож хувьцаа худалдаж авах нь нэмэгджээ

Ц.Баяр, Зууны мэдээ
2018 оны 9 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг
СЗХ IPO гаргасан компаниудын захирлуудтай уулзлаа.

Санхүүгийн зах зээлд даатгал, технологийн салбарууд IPO хийж байгаа нь засаглалыг нь сайжруулж зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлсэн чухал үйл явдал болж байгааг СЗХ-ны үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн онцолж байна. Өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн жил гаруй хугацаанд шинээр IPO гаргаж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг оролцуулсан уулзалтыг зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад өнгөрсөн оны ес, аравдугаар сард хувьцаагаа гаргасан “Ай түүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, “Анд энерги” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Мөнхбаяр, 2018 онд үнэт цаасаа бүртгүүлсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал, “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд, “Ард даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах, “Мандал даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б . Жавхлан нар оролцож ХХК-аас ХК болж шинэчлэгдэх үйд явцад гарсан алдаа, оноогоо хэлэлцэв.

Уулзалтыг СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн удирдан явуулж, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын орлогч дарга Б.Долгорсүрэн нар зөвлөмж, чиглэл^өгсөн юм. Энэ үеэр зарим хүний сэтгэгдлийг хуваалцсан юм.

“Ард” даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах: ХУВЬЦАА ХУДАЛДАЖ АВАХ ИРГЭДИЙН TOO ЭРС нэмэгдсэн

-“Ард” даатгал” ХК IPO хийнэ гэж 2017 оны есдүгээр сараас ярьж байсан. Хүсэлтээ тавдугаар сард гаргасан. Бэлтгэх ажил их байдаг юм байна. Даатгалын 95.3 хувийг “Ард санхүүгийн нэгдэл” эзэлдэг. Манайх нийт 3,500 хувьцаа эзэмшигчтэй, хаалттай хувьцаат компани юм. Тэгэхээр тэр олон хүний итгэлийг дааж ажиллаж байгаа учраас нээлттэй хувьцаат компани болох нь зөв гэж үзсэн.

Олон улсын зах зээл дээр даатгалын компани хамгийн том хөрөнгө оруулагч байдаг. Үүнд чиглэсэн анхны алхам юм. Зарим үед хорооноос баталсан журам чанга байдаг. Зарим журмыг сулруулж өгөхийг хүсмээр байна. Гэхдээ хөрөнгийн зах зээлд тоглох, хувьцаа худалдаж авах гэсэн иргэдийн тоо эрс нэмэгдсэн.

“Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд: КОМПАНИЙН ХӨГЖИЛД том ТҮЛХЭЦ БОЛСОН

-Хувьцаат компани болно гэдэг мөнгө босгох асуудал биш. Энэ бол компанийн хөгжлийн нэг үе шат. Бид IPO гаргахын тулд есөн жилийн өмнөөс оролдлого хийсэн. Сүүлийн таван жил өөрсдийгөө бэлтгэсэн. Компанийн хамт олон удирдлагын багийн сэтгэлзүй тус зах зээлд бэлэн байх нь чухал.

Хөрөнгө оруулагч нар наад зах нь 10-20 жилийн өгөөжийг харуулж чадах бодит төлөвлөгөөнүүдээ боловсруулж чадсаны үндсэн дээр IPO гаргах эрмэлзэл, эр зоригоо илэрхийлэх ёстой. Анх манай компани 15 хувьд IPO гаргаж байсан бол өнөөдөр 30 хувь болгосон нь компанийн хөгжилд маш том түлхэц болж өгсөн.

СЗХ-ны Хяналт шалгалтын газрын орлогч дарга Б.Долгорсүрэн: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН илтгэлийг АЛДАХГҮЙ БАЙХАД ХАТУУ ШААРДЛАГА ТАВИНА

-Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаас гаргагчийн үнэт цаасыг бүртгэж, анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг СЗХ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, засаглал, тайлагналын ил тод байдлыг хангах .чиглэлээр хэд хэдэн бодлогын зарчмыг баримталж байна. Тухайлбал, олон нийтэд санал болгож буй үнэт цаасны хувь хэмжээг 25 хувиас дээш байлгаж татан төвлөрүүлэх хэрэгтэй” гэж анхааруулав.

Мөн хөрөнгийн зарцуулалтыг салбарын онцлог, үр ашиг, бизнес төлөвлөгөөтэй уялдуулах, мэдээллээ үнэн зөв тайлагнах үүрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэхгүй, эрх ашгийг нь хохироохгүй байх юм байна. Цаашид нэгж хувьцааны үнийг бодитой тогтоолгох болон бусад журам, дүрмийн нийцлийг хангахыг чухалчилж байв. Энэ нь хувьцааны цаашдын төлөв, хөрвөх чадвар тогтвортой байх, үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг уулзалтад оролцогчид онцолсон юм.

Он гарсаар, банк бус санхүүгийн салбарын нэг, даатгалын салбарын хоёр аж ахуйн нэгж IPO гаргаад байна. Энэ нь банкнаас бусад санхүүгийн салбаруудын хоорондын үйл ажиллагааны уялдаа, нэгдмэл, уян хатан байдал тухайн салбарын өсөлт, хөгжлийн нэг хүчин зүйл болох юм. Түүнчлэн уулзалтыг тогтмолжуулж, үнэт цаасны болон бусад санхүүгийн салбарын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар зах зээлд оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж байхаар тогтлоо.

Зураг