Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх автобус DPF шүүлтүүртэй болчихвол PM-ийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах тооцоолол гарчээ

ikon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Манай улсад ашиглагдаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтой DPF шүүлтүүрийг /Diesel Particulate Filter – Дизель хөдөлгүүрийн тортог шүүгч/ нийтийн тээврийн 24 автобусанд суурилуулсан бөгөөд бодит туршилтаар хар утааг (PM) 97% хүртэл бууруулжээ.

Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр тогтмол хянадаг аж.

Харин бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийж өндөр хэмд шатааж цэвэрлэн гарсан хар утаа (PM)-ын шүүлтийн хэмжээг жигнэж  байна. Туршилтаар өдөрт 1 автобусны шүүлтүүрээс дунджаар 175гр хар утаа (PM)-ын ялгарч байгаа юм. Сарын хэмжилтийн дүнгээр тооцоход дээрх 25 автобуснаас ялгарах 66.4 килограмм  хөө тортгийг агаарт хаягдахаас сэргийлжээ.

 

Дээрх тооцооллоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд энэхүү шүүлтүүр (DPF)-ийг суурилуулсан тохиолдолд хар утаа (PM)-ын жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой юм гэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар