Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын ерөнхий сайд НҮБ-ын чуулганд нялх хүүхэдтэйгээ оролцож байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Шинээр мэндэлсэн охинтойгоо НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцсон Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн түүхэнд нэрээ үлдээж байна.

Даваа гарагийн орой тэр Нелсон Манделагийн нэрэмжит энх тайвны хуралд оролцож, үг хэлсэн юм. Ерөнхий сайдыг үг хэлж байх үед түүний найз залуу Клэрк Гэйфорд 3 сартай охиноо тэвэрч суужээ.

Ардерн зургаадугаар сарын 21-нд охиноо төрүүлж, наймдугаар сарын эхээр ажилдаа орсон юм. Охин Нев Тэ Ароха нь хөхнөөсөө гараагүй байгаа тул НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд хамт ирэхээс өөр аргагүй байсан гэнэ.

Ардерныг гадаад айлчлалдаа хүүхэд асрагч дагуулж явах бол зардлыг нь татвар төлөгчдийн халааснаас төлөх эсэх талаар маргаан өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландад өрнөж байв.

Тэгвэл энэ удаа ерөнхий сайдын найз залуу хүүхэд асрагчаар явахдаа замын зардлаа хувиасаа төлж байгаа гэнэ. Мөн тэд албан ёсоор гэр бүл болоогүй байгаа тул замын зардлыг нь төсвөөс гаргах ёсгүй ажээ.

Жасинда Ардерн засгийн газрыг толгойлж байхдаа хүүхэд төрүүлсэн хоёр дахь эмэгтэй удирдагч болж түүхэнд бичигдсэн. Түүнээс өмнө Пакистаны ерөнхий сайд Беназир Бхутто 1990 онд охиноо төрүүлж байжээ.

Харин НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд нялх хүүхэдтэйгээ оролцсон анхны засгийн газрын тэргүүн Ардерн болж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian