Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

З.Баянсэлэнгэ: Хувь хүнд зориулж намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг шинэчилдэггүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улсын дээд шүүхээс МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг албан ёсоор бүртгэсэнээ өнөөдөр мэдэгдэв. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаас нь хөөнө гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд асан, МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгээс тодрууллаа. 

Тэрбээр “Манай нам 2012 онд Онц их хурлаа хийснээс хойш дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулалгүй өдийг хүрсэн. Дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилснээр намын өдөр тутамд баримтлах дүрэм, журамд өөрчлөлт оруулж, дунд болон урт хугацааны зорилгоо тодорхойлж байгаа хэрэг юм. 

Түүнээс биш хэн нэгнийг намаас хөөх, ямар нэгэн сонгуульд зориулж шинэчилж байгаа зүйл биш

Тэгээд ч хувь хүнд зориулж бүхэл бүтэн намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг шинэчилдэггүй” гэв.


Харин МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад "Намайг намаасаа 10 удаа хөөсөн. Одоо 11 дэх удаагаа хөөх гэж байгаа юм байлгүй. Яахав хөөж л байг.

Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт яг ямар өөрчлөлт оруулсныг би уншиж үзээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байхад намын суудлын мөнгийг бүгдийг нь гишүүн бус нам нь авч байна гэхчлэн заалт оруулсан гэсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний тойрогтоо зориулдаг мөнгийг бүгдийг нь нам нь авах юм байх. Уг нь 10 сая төгрөг байлаа гэхэд тавыг нь намдаа өгөөд, тавыг нь тухайн гишүүн тойрогтоо зарцуулдаг байсан юм.

Мөн намын ээлжит бус хурлын жилд нэгээс дээш хэдэн ч удаа хуралдуулж болно гэсэн заалт оруулсан байсан. Зул жаргахаасаа өмнө бадамладаг шиг л юм болж байна" гэлээ.