Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Audi компани сарын төлбөртэй машин хэрэглүүлэх үйлчилгээгээ АНУ-д нээж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Audi компани сарын төлбөртэй автомашин хэрэглүүлэх үйлчилгээ нээж буй сүүлийн үйлдвэрлэгч болж байна.

Тэдний Audi Select үйлчилгээ энэ долоо хоногоос АНУ-ын Даллас-Форт Вортод нээгдэж байгаа ажээ. Сар бүр $1,395 төлөөд Audi A4, A5 Cabriolet, Audi Q5, Audi Q7, S5 Coupe загваруудаас унаж хэрэглэх боломжтой юм байна.

Уг үнэнд сард хоёр машин солих эрх, хязгааргүй зай туулах эрх, даатгал, урсгал засвар, зам дээрх түргэн тусламжийн үйлчилгээ багтжээ. Одоогоор Porsche сарын $2,000, Меrcedes-Benz $1,095, BMW $2,000, Jaguar Land Rover $1,057 үнээр автомашинуудаа хэрэглүүлэх үйлчилгээ нэвтрүүлээд байгаа.

Ингэснээр хүмүүс заавал машин эзэмшихгүй, лизингээр авахгүйгээр унаатай болох боломж нээгдэж байна.

Одоогоор хамгийн хямд нь сарын $600 төлбөртэй Volvo компанийн үйлчилгээ юм. Гэхдээ Volvo зөвхөн XC40 SUV ангиллын машинаа ийм нөхцлөөр хэрэглүүлж байгаа.

Ирээдүйд хувийн автомашинтай байх хэрэгцээ улам багасна гэж үзсэний улмаас үйлдвэрлэгчид ийм шинэ хэрэглээ, бизнес загварыг хязгаарлагдмал хүрээнд туршиж эхлээд байна.

 

Эх сурвалж: The Verge