Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

1,000 орчим зорчигчийг аюулгүй ая тухтай тээвэрлэжээ

ikon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 20-21-ний өдрүүдэд цаг агаар хүндэрч цас орж, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт чиглэлийн авто замын дагуух даваа гүвээ хаагдсан үеэр УБТЗ шуурхай арга хэмжээ авч 2018.09.20-ны өдрийн Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264-р галт тэргэнд 9 вагон нэмж 518 зорчигч, 2018.09.21-ний өдрийн Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264,271, 272-р галт тэрэгнүүдэд 8 вагон нэмж 263 зорчигч тээвэрлэсэн байна.

Ийнхүү цаг агаарын хүнд үед нийт 17 нэмэгдэл вагон гаргаж 984 зорчигчийг аюулгүй, ая тухтай аялуулжээ. УБТЗ байгаль, цаг агаар хүндэрсэн үеэр тогтмол нэмэгдэл вагон гаргаж иргэдийг аюулгүй,ая тухтай зорчиход нь тусалдаг юм.    

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН