Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгос 2032 оны Зуны Олимпийн наадмыг хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Пёньянд уулзсан хоёр Солонгосын удирдагч нарын хамтарсан мэдэгдэлд 2032 оны Зуны Олимпийн наадмыг Хойд ба Өмнөд Солонгос улсууд хамтран зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө багтжээ. Төлөвлөгөөнд ямар хотуудад зохион байгуулах талаар дурдаагүй байна.

Олон Улсын Олимпийн Хороо зохион байгуулагч хотыг тухайн олимпийн наадам болох оноос долоон жилийн өмнө хүртэл зарладаггүй уламжлалтай. Тиймээс хоёр Солонгос 2025 оноос өмнө нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, хүсэлтээ гаргах хугацаатай болж байгаа юм.

Одоогоор Герман улс хэд хэдэн хотдоо 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлт гаргаад байгаа. Мөн Австралийн Брисбан хот нэрээ дэвшүүлсэн юм. Энэтхэгийн Үндэсний Олимпийн хороо бас 2032 оны Зуны Олимпийн наадмыг зохион байгуулах сонирхлоо илэрхийлээд байна.

Хэрвээ Солонгосчуудын хүсэл биелбэл тэд хоёр дахь удаагаа Зуны Олимпийн наадмыг зохион байгуулах юм. Анх 1988 онд Сөүл хот зуны олимпийг зохион байгуулж байв.

Өмнөд Солонгосын Пёнчан хот өнгөрсөн хоёрдугаар сард Өвлийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан билээ.

 

Эх сурвалж: Associated Press