Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын удирдагч нар Пэктү ууланд хамтдаа гарахаар тохиролцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын нийслэл Пёньян хотод хэлэлцээр хийж байгаа хоёр Солонгосын удирдагч нар Пэктү уулын оргилд гарахаар өнөөдөр тохиролцжээ.

Ким Жон Ун уг саналыг Мүүн Жэ Инд тавьснаар тэд маргааш Солонгосын хойгийн хамгийн өндөр оргилыг зорихоор болсныг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордноос мэдээлсэн байна.

Хятад-Хойд Солонгосын хил дээр оршдог Пэктү уул нь далайн төвшнөөс дээш 2,744 метр өндөрт өргөгдсөн галт уул юм. Энэ уул болон түүний тогоонд тогтсон нуурыг нийт Солонгос түмний ариун шүтээн гэдэг.

Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нар өнөөдөр Пёньяны Энхийн гэрээ хэмээх бичиг баримтыг баталж, Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох үйл явцыг түргэсгэхээр болсон юм.

Пэктү ууланд гарах төлөвлөгөө урьдчилан яригдаагүй бөгөөд өнөөдөр гэнэт шийдэгдсэн юм байна.

 

Эх сурвалж: Korea Times