Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Автомашингүй өдөр” ХААГДАХ ЗАМУУД

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

“Автомашингүй өдөр” есдүгээр сарын 22-нд буюу Бямба гарагт болно. Энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна.

Түүнчлэн 08:00-17:00 цагийн хооронд хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна. 

  • Баруун 4 замаас Зүүн 4 зам
  • Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам
  • Бээжингийн гудамж
  • Залуучуудын гудамж
  • Сөүлийн гудамж
  • Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг хаах аж.

Харин нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд орох өөрчлөлтийг ЭНД дарж үзнэ үү.

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй бүсчлэл болон бүсчлэлээс гадуур иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийт 260 гаруй алба хаагч ажиллах аж.

“Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор зам тээврийн осол болон автомашины хор хөнөөлийн талаар олон нийтэд таниулах, автомашины хэрэглээг багасгах, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг олон нийтэд уриалж, олон төрлийн тэмцээн уралдаан, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.