Жолоодлогын систем нь автомашиныг залах зориулалттай ялангуяа бага хурдтай явж байхад болон зогсож байхад жолооны хүрдийг эргүүлэхэд хөнгөн болгож өгдөг тул “хүчлүүрт жолоодлогын систем” гэж нэрлэжээ.
Дээхэн үеийн автомашины жолооны систем нь хүчлүүргүй байсан бөгөөд эргүүлэх хүрдний радиус нь том, тээврийн хэрэгслийн дугуйг эргүүлэхийн тулд жолооны хүрдийг хэдэн хэдэн удаа мушгих, их хүч гаргах шаардлагатай байжээ.
Шингэнийг шахаж жолооны хүрдийн хүчийг нэмэх гидрийн хүчлүүртэй жолооны систем гарч ирснээр автомашиныг залахад илүү амар болсон. Жолооны хүрдийг эргүүлэхэд маш бага хүч шаардагдана. Гидрийн хүчлүүрт системийг олон арван жил ашиглаж байсны дараа цахилгаан системүүд нэвтэрч эхэлсэн.
Харин цахилгаан хүчлүүртэй системийн ажиллагааны зарчим арай өөр байдаг. Цахилгаан системтэй автомашинд гидрийн шингэн дамжуулах шугам, шахах насос болон үүнтэй холбоотой шингэн гоожих асуудлууд бүрмөсөн шийдэгджээ. Жолооны хүрдэнд холбогдсон бичил цахилгаан хөдөлгүүр автомашиныг залахад хүч нэмж өгнө.
Цахилгаан систем нь бусад системийг бодвол илүү найдвартай гэдэг нь батлагдсан бөгөөд түүний ажиллуулахад цахилгаан байхад л хангалттай.
Жолоодлогын системийн гэмтлийн шинж тэмдгүүд
Жолоодлогын системийг засварлах зөвлөгөөнүүд
Гидрийн насос бол хамгийн гол эд анги юм
Хүчлүүрт жолооны системийг ажиллахад шаардлагатай шингэний даралтыг гидрийн насос бий болгодог. Улмаар даралтын хүч нь хэдрэг арааг эргүүлэх механик хүч болгон хувирдаг. Гидрийн даралт нь жолоочийг жолооны хүрдийг эргүүлэхэд дугуйг хэрэгтэй чиглэлд эргүүлнэ.