Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр агуулга бүхий алтны шинэ ордын нөөцийг зарлалаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэ Ресурс” компани "Алтан Нар" ордын нэмж шинэчилсэн нѳѳцийн тайланг "Баян Хѳндий" ордын нѳѳцийн тайлантай нэгтгэн танилцууллаа. Эдгээр хоёр орд нь шинээр илрүүлсэн Хѳндий алтны дүүрэгт оршдог бѳгѳѳд эрдэсжилт нь газрын гадаргаас ойр, ѳндѳр агуулгатайгаараа онцлог ажээ. Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын нутаг, Хөндий хэмээх газарт 2015 оноос өрөмдлөг хийж, судалсны үндсэн дээр Канадын National instrument 43-101(NI 43-101) стандартаар 1.4 г/т буюу захын агуулгаар 20.5 тн алтны нөөцийг тогтоосон байна. Захын агуулга ийнхүү өндөр гарсан тул цаашид нөөцийн хэмжээ нэмэгдэх боломжтой аж. Төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээг боловсруулж хараахан дуусаагүй байгаа гэнэ. 

Энэхүү орд нь Гацууртаас 2.5 дахин бага нөөцтэй ч ашиглалтанд орох магадлал нь харин илүү өндөр хэмээн эдийн засагч Л.Наранбаатар үзэж байгаагаа хэлсэн юм. Учир нь өнгөрсөн хавар Торонтогийн хөрөнгийн биржээс 20 сая канад доллар босгосон Дорнодын Алтанцагаан овоо төслийн ордын нөөц 6.0 тонн байжээ.

Канадын Торонто болон Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй хамгийн анхны компани болох “Эрдэнэ Ресурс Девелопмент” нь 2003 оноос Монгол Улсад ашигт малтмалын ордын хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа юм. “Оюу толгой” төслийн алт, зэсийн ордуудыг багтаадаг чулуулгийн бүстэй ижил геологийн бүтэц бүхий газар нутагт хийсэн хайгуулын ажил нь ихээхэн амжилттай болж, компанийн эзэмшдэг 4 хайгуулын тусгай зөвшөөрлөөс 2 тусгай зѳршѳѳрлийн талбайд 7 алт болон зэсийн хуримтлалтыг нээн илрүүлсэн нь “Баян Хөндий” болон “Алтан Нар” төслүүд. 

 

Эдгээр төслийн эцсийн шатны өрөмдлөг, судалгааг хийснээр ийнхүү томоохон нөөц илрүүлээд байна. Тус компани 2015 оноос хойш нийт 42,656 метрийн өрөмдлөг хийсэн бөгөөд 4,584 метрийг нь Баян Хөндийд хийжээ. 

"Баян Хөндийн нөөцийн тооцооны үр дүнгээс харахад Хөндий алт бүлэг ордын төслийг хэрэгжүүлж эхэлснээр ил уурхайн алт олборлолтын дэлхийн дундаж үзүүлэлтээс нэлээд дээгүүр түвшинд хүрэхээр байна" хэмээн “Эрдэнэ Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлээд "Алтны өндөр агуулгатай Баян Хөндий, Алтан Нар ордууд нь манай компанийн хувьд металлургийн хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Энэхүү хоёр эх үүсвэрийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээг бид оны эцэст гаргаж, ашигт малтмалын хайгуулын лицензийн өргөдлийг 2019 оны эхэнд гаргахаар төлөвлөж байгаа. Үүний зэрэгцээ бид бүс нутгийн хайгуулын хөтөлбөрөө үргэлжлүүлж, одоогийн нөөцийг өргөтгөх, Хөндий алт бүлэгт шинэ орд илрүүлэх зорилготой өрөмдлөгийн ажил явуулж байна" гэжээ.

Нөөцийн тайлантай ЭНД дарж танилцана уу.