Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг “Ноухау” АНД Глобалд нэгдлээ

ikon.mn
2018 оны 9 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

АND Global буюу Монголд ЛэндМН нэрээрээ танигдсан финтекийн үйлчилгээ үзүүлэгч компанийн удирдлагын багт олон улсын шилдэг санхүүгийн байгууллагуудыг удирдаж байсан туршлагатай Мэтью Вэлч нэгдэж байна.

Мэтью Вэлч нь дэлхийн шилдэг санхүүгийн байгууллагууд болох Merrill Lynch & Co.,  Standard Chartered, Temasek Holding, ING bank болон Daiwa Capital Markets зэрэг байгууллагуудад 25 жилийн турш ажилласан туршлагатай юм. Тэрээр Сингапурын Төрийн өмчит хөрөнгө оруулалтын “Temasek Holdings” компаниийн Санхүү хариуцсан ерөнхий захиралаар ажилладаг байсан бол дэлхий даяар 1200 гаруй салбартай Английн Standard Chartered банкийн Азийн бүс нутаг хариуцсан ерөнхий захирлын албыг хашиж байсан юм. Мэтью Вэлч нь мөн ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Хонконг, Сингапур дахь McKinsey&Co санхүүгийн байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг юм.

AND Global компани нь Филиппин, Мьянмар зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа энэ үед Мэтью Вэлчийн арвин туршлага тус улсуудын зах зээлд амжилттай нэвтрэхэд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж AND Global-ийн удирдлагууд үзэж байна.

AND Global-ийн удирдлагын баг ийнхүү бүл нэмснээр дэлхийн түвшний туршлагатай “Ноухау” -аас суралцахаас гадна олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.