Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Судалгаанд оролцсон Америкчуудын дөрөвний нэг нь Фэйсбүүкээ устгасан гэж хариулжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Энэ оны эхээр Кэмбриж Аналитика компани хүмүүсийн хувийн мэдээллийг зүй бусаар ашигласан тухай дуулиан дэгдсэн нь Фэйсбүүк компанид ноцтой сөрөг нөлөө үзүүлж эхэлснийг шинэхэн судалгааны дүн харуулжээ.

Pew Research Center байгууллагын дөрөв, тавдугаар саруудад явуулсан санал асуулгад АНУ-ын 4,500 гаруй насанд хүрэгч оролцсоны ихэнх нь Фэйсбүүкийн хэрэглээгээ хязгаарлах ямар нэг алхам хийсэн гэж хариулсан байна.

Тухайлбал:

  • Тэдний 54 хувь нь хувийн мэдээллээ нууцлах, хязгаарлах тохиргоог идэвхжүүлж
  • 42 хувь нь Фэйсбүүк хуудсаа шалгах давтамжийг долоо хоногоос дээш хугацаагаар холдуулж
  • 26 хувь нь Фэйсбүүк апликэшнийг гар утаснаасаа устгасан гэжээ.

Энэ он гарсаар Фэйсбүүк компани хэд хэдэн ноцтой хэл аманд орооцолдоод байгаа. Бусдын хувийн мэдээллийг буруу зорилгоор ашиглуулсан, сонгуулийн үр дүнд нөлөөлөхөд ашиглагдсан, хуурамч мэдээлэл тараагч болсон зэрэг олон асуудал зөвхөн АНУ-д биш, дэлхийн бусад улс орнуудад ч яригдаж байна.

Өчигдөр тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэрил Сандбэрг АНУ-ын сенатын гишүүдэд өөрийнх нь платформ гадаад орнуудын засгийн газрын суртал нэвтрүүлгийг түгээхэд хэрхэн ашиглагдаж байгаа талаар мэдүүлэг өгсөн юм.

Хэрвээ Фэйсбүүкийг тойрсон сөрөг мэдээ цаашид гарсаар байвал хэрэглэгчийн тоо, хэрэглээг нь бууруулсаар байхыг дээрх судалгааны тайлан харуулжээ.

 

Эх сурвалж: Business Insider