Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын батлан хамгаалах яам “Восток 2018” сургуулилалтын талаар хэвлэлийн хурал зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын батлан хамгаалах яам дараа долоо хоногт эхлэх “Восток 2018” цэргийн сургуулилалтын талаар хэвлэлийн хурлыг есдүгээр сарын 6-нд зохион байгуулах болсноо зарлажээ.

Тус хуралд ОХУ-д суудаг гадаад орнуудын элчин сайдын яамдын цэргийн атташе нар болон хэвлэл мэдээллийнхэн, цэргийн мэргэжилтнүүд уригдсан байна. “Восток 2018” ажиллагааны зорилго, гүйцэтгэх үүрэг даалгавар, оролцогч талууд, зэвсэг, теникийн талаар мэдээлэл өгөх тухай яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Хятад, Монгол улсуудын зэвсэгт хүчин оролцох уг сургуулилалт нь хамрах газар нутаг, оролцох хүн хүч, техник хэрэгслийн тоо хэмжээгээр урьд өмнө байгаагүй арга хэмжээнд тооцогдож байна.

Итгэлцэл бий болгох зорилгоор “Восток 2018” сургуулилалтыг ажиглах гадаад улс орнуудын төлөөлөгчдийг уриад байгаагаа ОХУ-ын батлан хамгаалах яам мөн мэдээлжээ.

 

 Эх сурвалж: Russia Today