Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн Наадмаас 9 орны баг ганц ч медальгүй нутаг буцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад зохиогдож өнгөрсөн Азийн Спортын 18 дугаар наадамд 45 орны тамирчид 58 төрөлд медалийн төлөө өрсөлдсөн.

Эдгээр орнуудаас 9 нь ганц ч медальгүй нутаг буцаж байгаа ажээ. Медальгүй орнууд нь Бангладеш, Бутан, Бруней, Мальдив, Оман, Палестин, Шри Ланка, Зүүн Тимор, Йемен юм.

Тэднээс хамгийн олон тамирчин илгээсэн орнууд нь 172 тамирчинтай Шри Ланка, 116 тамирчинтай Мальдив, 117 тамирчинтай Бангладеш байжээ. Харин хамгийн цөөн нь 15 тамирчин илгээсэн Бруней байв.

Үлдсэн 36 орон нь ямар нэг медаль зүүснээс Хятад улс 289 медальтай (132 алт, 92 мөнгө, 65 хүрэл) тэргүүлсэн бол Сири улс нэг хүрэл медальтай хамгийн сүүлд жагсжээ.

Монгол улсын баг тамирчид энэ наадмаас 25 медаль зүүж, 36 орны 16-д жагссан юм.