Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

NASA Ангараг дээрх станцдаа 45 хоногийн сэргэх хугацаа өгөв

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ангараг гараг дээр дэгдсэн өргөн хэмжээний шороон шуурга тус гараг дээр судалгааны ажил гүйцэтгэж байгаа Opportunity станцыг ажиллагаагүй болгосон юм.

NASA-гийн илгээсэн уг станц өнгөрсөн зургаадугаар сараас хойш унтах горимд ороод байгаа. Учир нь шороон шуурга тэнгэр харанхуйлж, нарны гэрлийг хааснаар эрчим хүчээ нөхөх боломжгүй болсон байна.

Харин саяхнаас шуурга намдаж, тэнгэр цэлмэж эхэлсэн ч Opportunity станцаас дохио ирэхгүй хэвээр байгаа ажээ. Тиймээс NASA 45 хоногийн хугацаанд дохио хүлээгээд ирэхгүй бол тус станцыг бүр мөсөн сөнөсөн гэж үзэхээр болсон байна.

Opportunity өөрөө явагч станц нь 14 жил гаруй хугацаанд Ангараг гараг дээр ажиллаж байгаа юм.

Гольфын машины хэмжээтэй станцын нарны эрчим хүч хүлээн авагч хавтангууд дээр их хэмжээний тоос хуримтлагдсан бол тэнгэр цэлмэсэн ч эрчим хүчээ сэргээх боломжгүй болно.

Ингэвэл Ангарагийн хэт хүйтэн цаг ууртай орчинд ажилладаг электроникийн эд ангиудаа халааж чадахгүй болсноор Opportunity бүрэн ажиллагаагүй болох юм.

Уг нь тус станц Ангараг дээр үүрэг гүйцэтгэх хугацаагаа дуусгахад 3 сар үлдээд байсан аж. Шороон шуурга 2 сар гаруй хугацаанд үргэлжилсэн ба хамгийн сүүлд зургаадугаар сарын 10-нд Opportunity станц эх дэлхийтэйгээ холбоо барьсан юм.

Ийм шороон шуурга хоёр жил тутамд Ангарагийг бүрхдэг бөгөөд сүүлийн шуурга нь урьд өмнө үзэгдээгүй ширүүн байсныг NASA мэдээлжээ.

Өмнө нь Opportunity станцтай ойролцоо хугацаанд Ангарагт буусан Spirit станц 2010 оны хатуу өвлийг тэсвэрлэж чадалгүй тус гарагт оршуулагдсан юм.

 

Эх сурвалж: NASA