Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

SIX | Мөнгийг арчлах тухай

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 30
Сурталчилгаа

Мөнгөн эдлэлийг бид өдөр тутмын амьдралдаа маш өргөнөөр хэрэглэсээр ирсэн билээ. Өнгө үзэмж, хувирах чадвар сайтайгаас гадна өдөр тутамдаа болон гоёлын гээд ямар ч үед зүүхэд тохиромжтой учраас мөнгөн эдлэлд бид бүгд дурладаг.

Гэсэн ч мөнгөн эдлэлд нэг дутагдал бий. Энэ бол харлалт. Мөнгөн эдлэл агаар болон хүхрийн нэгдлээс болж харлаж эхлэдэг.

Үүнээс сэргийлэхийн тулд:

  1. Мөнгөн эдлэлийг аль болох ойр ойрхон зүүх хэрэгтэй. Учир нь арьсны тослог нь мөнгийг цэвэрлэж гялалзсан харагдахад тусалдаг.
  2. Элдэв химийн бодисууд, хлортой ус болон хүхэр агуулдаг майонез, өндөг, гич , сонгино зэрэг хүнснээс хол байлгах хэрэгтэй.
  3. Шууд нарны тусгалаас хол байлгах
  4. Биеийн тос, гоо сайхны бүтээгдэхүүн , үсний лак болон бусад бүтээгдэхүүнүүд, үнэртэй ус зэрэг нь мөнгийг харлуулах гол хүчин зүйлүүд болдог.

Яаж хадгалах вэ?

  1. Агаарыг нь соруулсан уутанд хадгалах.

Гэхдээ 1 уутанд 1 л аксессуар хийнэ гэдгийг санаарай. Мөнгө нь зөөлөн метал учир хоорондоо хавиралдаж амархан зурагддаг.

  1. Хэрвээ уутанд хадгалах боломжгүй бол чийг багатай хуурай газар хадгалах

Шохой  эсвэл нүүрстэй хамт хадгалвал харлаж өнгөө алдах нь бага байдаг.

Сайн арчилсан үнэт эдлэл танд олон жилийн баяр баясал, сэтгэл ханамжийг бэлэглэх ба цаашлаад  удам дамжсан үнэт зүйл ч болдог шүү.

Германы BEELINE группын SIX брэнд | Албан ёсны франчайз эрхийг эзэмшигч “Нано Фэшн ХХК

Хаяг: УИД-ийн 2 давхар | SIX дэлгүүр

Утас: 94036162, 94096111

 
 

 

 

        

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.