Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшгийг даван туулахад зориулж Петровис групп 10 сая төгрөгийн шатахуун хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Байгалийн гамшгаас үүдэн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод учирсан гарз хохирлыг сэргээн засварлах, нүүлгэлтийн ажил ид хийгдэж буй энэ үед Петровис группийн хамт олон 10 сая төгрөгийн шатахуун хандивлалаа.

Түлш эрчим хүчний салбартаа  анхдагч төдийгүй тэргүүлэгч Петровис групп нь үйл ажиллагаандаа үргэлж зөв чиг шугамыг баримтлахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийгэмдээ бодитой хувь нэмрээ оруулах зорилгын дор ажилладаг билээ. 

Тэр ч үүднээсээ бид энэ удаад ч мөн Өлгийчүүдэд учирсан гарз хохирлыг даван туулахад дэмжлэг үзүүлж, үерийн гамшгийг шуурхай засаж, хэвийн байдалд оруулах ажилд шатахууны дэмжлэг үзүүллээ. Мөн Петровис группээр овоглодог 2,600 гаруй ажилтан бүгд чин сэтгэлээрээ хамтдаа байгааг уламжлахад таатай байна. 

Өлгийчүүдэд болон үерт өртсөн бусад аймгийн иргэдэд туслах аянд төр захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс чин сэтгэлийн хандив тусламжаа өргөсөөр байгаа тул учирсан хохирлыг шуурхай барагдуулж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Бид хөгжил түгээнэ- Бид сайн үйлсийг түгээнэ

Петровис групп 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.