Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Оргио/Kitchen салбар Зайсанд нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 30
Сурталчилгаа

Хоол тань эм болох болтугай гэсэн өлзийтэй eрөөлийг Монгол түмэндээ өргөн ажилладаг Оргио Монгол брэнд нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, эх орондоо өсгөсөн тахианы шив шинэхэн махаар хүнсний бүтээгдэхүүнүүдээ эрүүл ахуйн өндөр чанартай стандартын дагуу үйлдвэрлэж Монголынхоо хэрэглэгчдэд хүргэдэг онцлогтой билээ.

Оргио/Kitchen нь Баянмонгол , Налайх гэсэн үндсэн 2 салбартайгаар эхэлсэн бөгөөд энэ жил Зайсан Оргио/Kitchen гэсэн 3 дахь салбараа нээгээд байна. 

 

Оргио/Kitchen рестораны үйлчилгээ, хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдэд хэдийн танил болсон бөгөөд шинээр нээгдсэн Зайсан дахь салбартаа өмнө байгаагүй шинэлэг үйлчилгээний төрлүүдийг нэвтрүүлсэн байна. Тухайлбал : Энэ салбар нь Хатан туулын хөвөөнд бурхантай хөшөөний чанх баруун талд байршиж  , нэгэн зэрэг 50-60 хүн хүлээж авах боломжтой байгаа юм.

Та Зайсан Оргио/Kitchen салбараас өндөр мэргэжлийн тогооч нарын гараар бэлтгэсэн Монгол тахианы махан хоолууд , зууш бусад олон төрлийн амттаныг амтлах боломжтой . Тус брэнд нь хэрэглэгч нарынхаа ая тухтай байдлыг бодолцон үйлчилгээний орчинг өвөрмөц шийдэлтэйгээр шийдсэн байна.

Тахианы мах нь эрүүл, шим тэжээлтэй, шингэц сайтай хүнс юм гэж Ажигана компанийн Маркетингийн менежер Л.Очирхүү мэдээллээ.

Үйчлүүлэгчид мөн эндээс Оргио брэндийн бүтээгдэхүүнүүдийг олон нэр төрлийн сонголттойгоор үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтойг сонордуулахад таатай байна.

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.