Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Манай хоёр баг БНХАУ-ын багт хожигдож, медалиас мултарлаа

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

"Жакарта-Палембанг 2018" Азийн Спортын наадамд оролцож буй манай улсын байт харвааны тамирчид ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Б.Отгонболд нар рекурв буюу олимпийн зайн харвалтын холимог багийн төрөлд Дэлхийн чансааны нэг, хоёрдугаарт бичигддэг БНСУ-ын багийг 5:1 харьцаатайгаар ялсан талаар бид мэдээлсэн билээ.

Өмнөх тоглолтуудад манай тамирчид Индонез, БНСУ-ын багийг ялж, хагас шигшээ тоглолтод Японы багт ялагдсанаар хүрэл медалийн төлөө тоглох болзлыг хангаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр 14:00 цагт манай тамирчид хүрлийн төлөө БНХАУ-ын багийн тамирчидтай хүч үзэж, 6:2 харьцаагаар хожигдон медалиас "мултарлаа".

Мөн өнөөдөр өглөө манай улсын эрэгтэй харваачид Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн нар тус төрлийн эрэгтэй багийн хүрэл медалийн өрсөлдөөнд БНХАУ-ын багтай харваа хийж, 0:6 харьцаагаар хожигдол хүлээгээд байна. Энэ төрлийн алтан медалийг Тайваний баг БНСУ-ыг 5:3-ийн харьцаагаар ялж хүртсэн бол мөнгөн медалийг БНСУ, хүрэл медалийг БНХАУ тус тус хүртээд байна.