Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн Наадмын байт харвааны төрөлд манай тамирчид Өмнөд Солонгосыг ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Munkhbileg Enebish-ийн фэйсбүүк хуудсаас авав.

"Жакарта-Палембанг 2018" Азийн Спортын наадамд оролцож буй манай улсын байт харвааны ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Б.Отгонболд нар рекурв буюу олимпийн зайн холимог харвалтын төрөлд Дэлхийн чансааны нэг, хоёрдугаарт бичигддэг БНСУ-ын тамирчдыг ялж шигшээ дөрөвт үлдсэн юм. 

Манай улсын тамирчид эхний тоглолтдоо Индонезийн багийг 5:4 харьцаатай ялсан бол хоёрдугаар шатанд БНСУ-ын багийг 5:1 харьцаагаар мөн ялсан юм. Харин хагас шигшээ тоглолтод Япон улсын багтай хүч үзэж 6:2 харьцаатайгаар ялагдлаа.

Тамирчид наймдугаар сарын 27-ны өдөр буюу ирэх Даваа гарагт Монголын цагаар 14:00 цагт хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай өрсөлдөнө. Харин аваргын төлөө Япон, Хойд Солонгосын багууд өрсөлдөхөөр шалгарчээ.