Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Калашников компани Теслатай өрсөлдөх цахилгаан машинаа танилцуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Оросын зэвсэг үйлдвэрлэгч Калашников компани 1970-аад оны хэв загварыг хадгалсан цоо шинэ цахилгаан хөдөлгүүрт автомашинаа өчигдөр танилцуулжээ.

Тэд уг машины технологийг АНУ-ын Теслатай өрсөлдөхүйц гэж үнэлсэн байна. АК-47 автомат буугаараа алдартай Калашников шинэ бүтээлийнхээ туршилтын загварыг CV-1 хэмээн нэрлэж, Москвагийн ойролцоо болж буй батлан хамгаалах салбарын үзэсгэлэн дээр танилцуулсан гэнэ.

Машины загвар хийцийг 1970-аад оны ЗХУ-ын бүтээл “Иж-Комби” загвараас санаа авсан гэж тус компанийн сайтад мэдээлжээ.

Тэд уг машиндаа цоо шинэ инвертер зэрэг цахилгаан автомашины хамгийн орчин үеийн хэд хэдэн технологиудыг нэвтрүүлсэн гэнэ. Машин нь нэг цэнэглэлтээр 350 км зам туулах юм байна.

Зөвхөн галт зэвсэг үйлдвэрлэдэг Калашников концерн өөр олон төрлийн шинэ бүтээгдэхүүн хийдэг болохоор ажиллаж байгаа. 

Тухайлбал тэд саяхан Калашников брэндийн бэлэн хувцас гаргасан бол бас нарны шүхэр, гар утасны гэр үйлдвэрлэж байв.

 

Эх сурвалж: The Guardian