Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: UB FOOD Фестивалийн нээлт болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN

Бест Вестерн зочид буудал- Соёмбо танхимд

09:00 цагт "Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл" сэдэвт талуудын зөвлөлдөх уулзалт болно.

ХХААХҮЯ-ны 9 давхрын хурлын танхимд

10:00 цагт Ургацын улсын комисс хуралдана. Хуралдаанаар ургацын урьдчилсан балансыг танилцуулж, ургац хураалтын бэлтгэл ажлын явцын талаар шаардлагатай мэдээлэл өгнө. 

Blue Sky зочид буудалд 

10:00 цагаас Австралийн “Бичил төслийн хөтөлбөр”-өөс 2018-2019 онд санхүүжилт авах 8 байгууллагын төлөөлөл, Австралийн Элчин сайд Жон Лангтри нар төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. 

Монголын Үндэсний музейн нэгдүгээр танхимд 

11:00 цагаас Монгол нутгаас урьд өмнө олдож байгаагүй ховор олдворуудыг анх удаа дэлгэнэ.  Монголын Үндэсний музейн судлаачид Монголын эртний түүхийн судалгаанд шинжлэх ухааны шинэ нээлт хийж буйг албан ёсоор танилцуулна. 

МУИС-ийн Номын сангийн 2 давхарт

11:00 цагаас Дээд боловсролын чанарыг сайжруулах хүрээнд БСШУСЯ, Сингапурын "Тимасек" сантай хамтран хэрэгжүүлж буй багшийн хөгжлийн ахисан түвшний сургалтанд төрийн өмчийн 6 их дээд сургуулийн 50 багш, 30 оюутан хамрагдаж байна. Өнөөдөр БСШУС-ын сайд, Дээд боловсролын бодлогын газрынхантай хамт энэхүү сургалтын үйл явцтай танилцана.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

11:00 цагаас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал болно.

"Монгол ньюс" мэдээллийн төвд 

11:30 цагт Гэр хороолол хөдөлгөөн Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуультай холбогдуулан мэдээлэл хийнэ.

Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд

12:00 цагт "БАРИЛГА ОРОН СУУЦ 2018" үзэсгэлэн яармагийн нээлт болно.

БЗД, Арслантай гүүр, оюутны хотхон, 21-р сургуулийн баруун хойд талд, 40-р байрны 2 давхарт 5 тоот

12:00-19:00 цагт Монголын анхны "УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСЛЫН ТӨВ" нээлтээ хийнэ.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд

13:00 цагт UB FOOD Фестивалийн нээлтийн арга хэмжээ болно. 40 гаруй рестораны хоолнууд 1,000-5,000 төгрөгөөр борлуулагдана. 

МУИС-ийн гадаа

13:00 цагт Монгол Улсын Их Сургуулийн Сургалтын төлбөрийн нэмэгдлийн эсрэг жагсаал болно.