Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ЛЭНДМН төлбөр тооцооны шинэ үйлчилгээ “ЛЭНД ХЭТЭВЧ”-ээ зах зээлд гаргана

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Санхүүгийн зах зээлд анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан зээлийн үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн ЛЭНДМН нь төлбөр тооцооны дараагийн үеийн үйлчилгээ
 болох “ЛЭНД ХЭТЭВЧ”-ээ танилцуулахад бэлэн боллоо.

Шинэ үйлчилгээ нэвтэрснээр зээлийн үндсэн үйлчилгээг авахаас гадна бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр тооцоо хийх, банк болон хэтэвч хооронд ямар ч шимтгэлгүй мөнгөн шилжүүлгэ хийх зэрэг олон давуу талтай боломжууд нээгдэж байгаа юм. Мөн хэтэвч хэрэглэж бонус оноо цуглуулан зээлийн шимтгэл, зээлийн хэмжээгээ нэмэх боломжтой юм.
 
 
 

Ухаалаг утасны хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч аппликейшнүүд нэмэгдсээр байгаа нь сайшаалтай зүйл юм. Хэдий тийм боловч гүйлгээний өндөр шимтгэл, хэрэглэхэд ойлгомжгүй төвөгтэй үйлдлүүд зэрэг нь хэрэглэгчдийн өдөр тутмын санхүүгийн хэрэглээнд хүндрэл учруулсаар байгаа билээ. 

ЛЭНДМН нь хэрэглэгчдэд тулгардаг энэ бүх асуудлыг шийдэхээр мөнгөн гүйлгээ, төлбөр тооцооны шинэлэг, хялбар шийдлийг зах зээлд гаргаж байгаа нь энэ юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.