Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Залуус Тэрэлжийн хогийг цэвэрлэв

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 18-30 насны 150 залуучууд Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт буюу Тэрэлж горхи, Мэлхийн хад орчмын байгалын үзэсгэлэнт газрын 10 км орчим газрын хогийг түүн цэвэрлэгээ хийлээ. Бүгд "Мормон тусламжийн гар" гэсэн шар өнгийн өмсгөл өмсөн ижилсэж, амарч явсан хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байв.

Нийтдээ 100 гаруй шуудай хогийг 3 цаг орчмын хугацаанд түүсэн бөгөөд амарч явсан маш олон дотоод болон гадаадын жуулчид эдгээр залууст талархаж илэрхийлж байсан юм. 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхийн даяар 16 сая гаруй гишүүдтэй бөгөөд 1993 оноос хойш Монголд үйл ажиллагаагаа явуулж, боловсрол, эрүүл мэндийн салбарт , мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бусад салбарт төрөл бүрийн төслүүдийг явуулж, хүүхэд залуусыг зөв боловсон хүмүүжилтэй, төлөвшсэн болгоход анхааран ажилладаг билээ. 

Тухайлбал, олон жилийн турш Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцэрийг Монгол улсад Сэргээн Засалт Үндэсний Төвөөр дамжуулан олгосоор ирсэн. Мөн Монгол улс даяар гүний худаг барих ажлуудыг хийсээр байгаа юм. Зарим эцэг эхчүүд тус сүмийн гишүүд нь архи, тамхи хэрэглэдэггүй учир хүүхдүүдээ сүмд явуулах дуртай байдаг. Мөн саяхан үерт автсан Баян-Өлгий аймгийн иргэдэд нийт 4ш, 40-50 метрийн гүний худгийг барьж өгөхөөр болсон ба ажил нь ирэх 7 хоногт эхлэх гэж байна. 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь гишүүдийнхээ хандиваар санхүүждэг бөгөөд энэхүү хандиваар дамжуулан дээрх төслүүдийг хэрэгжүүлдэг юм.

Дээрх үйлчлэлийг хийж Тэрэлж, Горхийн байгалийн үзэсгэлэнт газруудын хогийг цэвэрлэхэд тусалсан бүх залуустаа талархал илэрхийлье.

Мөн иргэд та бүгдийг хог хаяхгүй байхыг уриалж байна.