Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бид СОЛОНГОСЧУУДаас 16 дахин хямд ДАТА ашигладаг

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Мобайл дата хэрэглэгчид 2017 онд нийт интернэт хэрэглэгчдийн 90 орчим хувийг эзэлж буй тухай Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан тоо баримтад дурджээ. 

Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Монгол Улсад өндөр хурдны 4G/LTE сүлжээ нэвтэрсэнтэй холбоотой аж. Цаашид харилцаа холбооны салбар дахь чиг хандлага яриа, мессэжээс илүү дата хэрэглээнд шилжихээр байна. 

Технологийн үсрэнгүй хөгжил нь хүмүүсийн амьдралын хэв маягийг илүү онлайн хэлбэрт оруулж буй нь мобайл датаг түлхүү ашиглахад голлох нөлөөг үзүүлэх болжээ. 

Хэдий дата хэрэглээ гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа ч үнийн хувьд улс орон бүр ялгаатай байдаг. 

Тухайлбал манай улсын мобайл дата үйлчилгээний төлбөр нь өндөр хөгжингүй зарим орнуудтай харьцуулахад харьцангуй хямд аж. Жишээ нь АНУ дахь мобайл дата үйлчилгээний төлбөр нь  1GB тутамд 2.5 ам.доллар байгаа нь манай улсаас хоёр дахин их үнэ юм. Харин Rewheel судалгааны газраас гаргасан 2018 оны эхний хагасын тайланд дурдсанаар БНСУ дахь 1GB дата хэрэглээний дундаж төлбөр нь 16.6 ам.доллар байгаа нь өнөөдрийн байдлаар дэлхийд хоёрт үзүүлэлт аж. 

Гэтэл манай улсын 1GB дата үйлчилгээний төлбөр үүнээс 16 дахин хямд буюу дунджаар нэг ам.доллар орчим байгаа юм.

Тэгвэл Монголд 4G/LTE сүлжээг анхлан нэвтрүүлж дата үйлчилгээний хамгийн уян хатан, ухаалаг хэрэглээг бий болгосон Юнител Групп ДАТА ДУУСДАГГҮЙ ДАРАА ТӨЛБӨРТ багцууддаа ээлжит шинэчлэлээ хийжээ. 

 

Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг харгалзан дата хэрэглээг нь илүү дэмжихээр ДАРАА ТӨЛБӨРТ үйлчилгээний бүх багцын шинэ хэрэглэгчдийг урамшууллын хугацаанд барьцаа төлбөр болон бүртгэлийн хураамжаас 100% чөлөөлж байгаа аж.

Мөн 30, 40 мянгын багцад дагалдах дата эрх нь 4GB, 6GB болж өссөнөөр бүтэн сарын турш илүү их дата хэрэглэх боломжтой болжээ. Энэхүү шинэчлэлийн хүрээнд онцлохоос ОНЦЛОХ ЗҮЙЛ нь 60 мянгын багцын дата эрх 8GB-ээс 20GB болон эрс нэмэгдэж, бүтэн жилийн турш ашиглах гэрээ байгуулсан шинэ хэрэглэгчдэд АЗЫН ДУГААР үнэгүй авах эрхийг дагалдуулах юм. Хэрэв та одоо ашиглаж буй дараа төлбөртийн багцаа ахиулах тохиолдолд барьцаа төлбөр нэмж төлөхгүйгээр хүссэн багц руугаа 0 төгрөгөөр шилжих боломжтой аж.

Дараа төлбөртийн шинэчлэгдсэн багцууд 

30 000 багц

Дата эрх 4GB болж нэмэгдсэн

40 000 багц

Дата эрх 6GB+Бүх сүлжээнд хязгааргүй яриа

60 000 багц

Дата эрх 20GB+Бүх сүлжээнд хязгааргүй яриа

100 000 багц

Дата эрх 40GB+Бүх сүлжээнд яриа, мессэж хязгааргүй

Хэрэв та дараа төлбөрт багцын хэрэглэгч бол багцаа ахиулах болон ашиглаж буй багц нь шинэчлэгдсэн тохиолдолд дагалдах урамшуулал нь дараа сараас эхлэн идэвхжих юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.