Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай охиныг хулгайлсан эмэгтэйн яриа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN

Дархан-Уул аймагт гэрийнхээ гадаа тоглож байсан 5 настай охиныг хулгайлан Улаанбаатарт авч ирсэн хэрэг гарсан. Уг хэргийг Хан-Уул дүүрэгт оршин суух “Б” гэдэг эмэгтэй үйлдсэн талаар бид мэдээлсэн. Цагдаагийн байгууллагын алба хаагч түүнээс хэргийн талаар асуужээ.

Охиныг хулгайлсан эмэгтэй “Б” "Охин гэрийнхээ гадаа тоглож байсан охин аав унтаж байгаа, ээж гэртээ байхгүй гэж хэлээд дэлгүүр рүү зааж зайрмаг авья гэсэн. Тэгээд охиныг дагуулж дэлгүүрээс зайрмаг, чихэр авч өгөөд буцаад гэрт нь очсон боловч аав унтаж байгаа, ээж эзгүй гэж хэлсэн. Тэгэж хэлэхээр нь охиныг дагуулаад автобусанд суугаад хот руу явсан. Охин ерөөсөө дургүйцээгүй надтай тоглоод явж байсныг автобусны жолооч болон зорчигч ч харсан" хэмээн хариуллаа.

Түүнээс энэ үйлдэл нь гэмт хэрэг гэдгийг мэдэж байсан эсэхийг асуухад "Мэдэхгүй" гэсэн юм.

ВИДЕО: Таван настай охиныг хулгайлсан эмэгтэй “Б”-ийн яриа