Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Ослын улмаас хүнд бэртэн хагалгаанд орсон хүний биеийн байдал тогтвортой байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан ослын улмаас эмнэлэгт хүргэгдээд байгаа иргэдийн биеийн байдлын талаар салбарын сайд мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Үерийн гамшгийн улмаас Дорноговь аймгийн Айраг суманд галт тэрэг осолдсон байгааг та бүхэн мэдэж байгаа. Тус галт тэргэнд 328 хүн зорчиж явсан. Бид тэдгээр хүмүүст бүгдэнд нь эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн.

Өнөөдрийн байдлаар дөрвөн хүн эмнэлэгт байгаа. Хоёр хүн тархины доргилттой аймгийнхаа эмнэлэгт байгаа. Нэг хүн ГССҮТ-д мэс засалд орсон. Биеийн байдал нь тогтвортой байна гэж ГССҮТ-ийн дарга Мөнхсайхан дөнгөж сая надад мэдэгдсэн. Ослоос үүдэлтэй, хүний амь эрсдсэн зүйл байхгүй” гэлээ.