Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчтэй үерийн улмаас төмөр замын хөдөлгөөн хаагдлаа

ikon.mn
2018 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарлаа. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна.

Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Галт тэрэг саатахаас  20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг  ажиллаж байна.

 
 

Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр орж байгаа хүчтэй усархаг аадар борооны  улмаас зам тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна гэж  “УБТЗ”  ХНН-ээс мэдээллээ.

Харин галт тэргэнд сууж явсан иргэний өгсөн мэдээллээр хүний амь нас эрсдсэн зүйл одоогоор алга. Бэртэж  гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна гэлээ.