Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Мисс А.Баярцэцэг Тайландын адал явдалт кинонд тоглохоор болжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

"Дэлхийн мисс 2016" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож шилдэг 11-т шалгарч байсан загвар өмсөгч А.Баярцэцэг Тайландын "Nipan" студийн "Амазоны дайчид" адал явдалт уран сайхны кинонд тоглохоор болжээ.

Тус киноны зураг авалт есдүгээр сард Тайландын Чанг Май хотод болох аж. Кинонд Азийн ихэнх орны үзэсгэлэнт эмэгтэйчүүд тоглох юм байна.

Мисс А.Баярцэцэгийн хувьд тус кинонд Falcon буюу "Шонхор” хэмээх нэртэй хөлсний тулаанчийн туслах дүрд тоглоно гэнэ.

 

Эх сурвалж: Asiarussia